1 ALL-PARTY PARLIAMENTARY GROUP (APPG) ON MONGOLIA ESTABLISHED IN THE UK PARLIAMENT WWW.EMBASSYOFMONGOLIA.CO.UK PUBLISHED:2026/02/04      2 MONGOLIA RANKS AMONG ASIA’S SAFEST COUNTRIES WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/02/04      3 MONGOLIA’S TRUMP ‘BOARD OF PEACE’ MEMBERSHIP REVIVES ITS ‘THIRD NEIGHBOUR’ PLAYBOOK WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/02/04      4 ABOUT 50,000 CHILDREN HAVE DOMESTIC ACCIDENTS EVERY YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/03      5 FROM MONGOLIA TO TEAM USA, OPENING CEREMONY FASHION TAKES CENTRE STAGE AT MILANO CORTINA 2026 WWW.OLYMPICS.COM PUBLISHED:2026/02/03      6 MONGOLIA’S HUNNU AIR EYES NETWORK GAINS FOLLOWING E2-BASED FLEET MODERNISATION WWW.FLIGHTGLOBAL.COM PUBLISHED:2026/02/03      7 JUSTICE REFORMS IMPLEMENTED IN PHASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/03      8 OVER 7,000 FOREIGN NATIONALS GRANTED VISA CLEARANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/03      9 PDIC, MONGOLIA COUNTERPART DEEPEN DEPOSIT INSURANCE COOPERATION WWW.DAILYGUARDIAN.COM.PH PUBLISHED:2026/02/03      10 CPC DELEGATION VISITS MONGOLIA, SINGAPORE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/03      БРИТАНИЙН ПАРЛАМЕНТАД БҮХ НАМЫН МОНГОЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ WWW.EMBASSYOFMONGOLIA.CO.UK НИЙТЭЛСЭН:2026/02/04     “СЭРГЭЛЭН” ДЭД СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭЛ 92 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/04     ДУЛААНЫ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫГ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     IQ-ИЙН ДУНДАЖ ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛЧУУД НАЙМДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     МОНГОЛБАНК 1.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НИЙСЛЭЛД ХИЙ ЦЭНЭГЛЭХ 33 ЦЭГ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     УГААРЫН ХИЙД 169 ИРГЭН ХОРДОЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НЭГДҮГЭЭР САРД 2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     НИЙСЛЭЛД 5000 ХИЙН ХАЛААЛТЫН ЗУУХ, 20 МЯНГАН ХИЙН БАЛЛОН ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫН ЯВЦ 71.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03     АРИЛЖААНЫ 9 БАНКНЫ 30,162 ДАНСЫГ АШИГЛАН ЗАЛИЛАН ХИЙЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/03    

Британийн Парламентад бүх намын Монголын бүлэг байгуулагдав www.embassyofmongolia.co.uk

Британийн Парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдаж, энэ оны 2 дугаар сарын 2-нд болсон нээлтийн хуралдаанд Элчин сайд Б.Энхсүх оролцов.
Энэхүү бүлгийг парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан байгуулж даргалж буй бөгөөд дэд даргаар парламентын гишүүн Кэтрин Уэст, албан тушаалтнаар парламентын гишүүн Дэйв Дуган, Баронесс Нортховер нар томилогдож, парламентын 20 гаруй гишүүн нэгдэн оров. Нээлтийн хуралдаанд парламентын гишүүн Жэймс Вайлд, Кэтрин Уэст, Дэйв Дуган, Фабиан Хамилтон, Баронесс Нортховер, Баронес Эванс, Лорд Кромвелл, Баронесс Уддин, Баронесс Хүүпер, Лорд Кортаун нар байлцав. Мөн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Карен Маддокс, Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яамны Элчин зөвлөх Софи Уоррел зэрэг албаны хүмүүс байлцав.
Бүх намын Монголын бүлэг анх 1995 онд байгуулагдаж байсан бөгөөд Монгол–Британийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, Британийн Засгийн газарт асуулга тавьж, мэдээлэл авах, улмаар парламентын хүрээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн түүхтэй. Монгол Улс шилжилтийн үеийн хүнд цаг үеийг даван туулахад Британийн Парламент дахь үе үеийн Бүх намын Монголын бүлгийн гишүүдийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байсан. 
Дахин байгуулагдсан Бүх намын Монголын бүлгийн гишүүд чухал түүхий эд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, аюулгүй байдал зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, эдгээр салбарт Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах сонирхлоо илэрхийлэв. 
Бүх намын бүлгийг парламентын гишүүд сонирхсон улс, асуудлын хүрээнд сайн дурын үндсэн дээр байгуулдаг бөгөөд парламентад суудалтай гол улс төрийн намуудын 20-оос доошгүй төлөөлөл багтсан байх ёстой. Бүлэг байгуулах журам шинэчлэгдэж, нэг гишүүн албан ёсоор 6 хүртэлх бүлэгт нэгдэх боломжтой болсон нь шинэ бүлэг байгуулахад хязгаарлагдмал болсон. 2024 онд шинээр бүрэлдсэн Британийн Парламентад шинэчилсэн журмын дагуу Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдсан нь Британийн Парламентын зүгээс Монгол Улсад чухал ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.



Нийтэлсэн огноо2026-02-04