1 EPSTEIN’S LONG TIES EXTENDED TO MONGOLIA, AND ITS RIO TINTO STOUSH WWW.AFR.COM PUBLISHED:2026/02/10      2 MONGOLIA RANKS AMONG THE LOWEST IN THE GLOBAL ORGANIZED CRIME INDEX 2025 WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      3 ‘RENEWABLE HEATING TARGETS 600 GER HOUSEHOLDS BY 2028’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      4 COMPANIES RAISE 2.6 BILLION USD FROM FOREIGN INVESTORS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/10      5 FOUR COUNTRIES RATIFY EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/10      6 IN MONGOLIA, A CAMEL MILK PRODUCTION FARM IS SUCCESSFULLY OPERATING WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/10      7 KAZAKHSTAN RATIFIES AGREEMENT WITH MONGOLIA ON PENSION COOPERATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/10      8 S.DAVAASUREN: AIR POLLUTION DECREASED BY 26% COMPARED TO THE SAME PERIOD LAST YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/09      9 PARLIAMENT SPEAKER UCHRAL NYAM-OSOR TO VISIT RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/09      10 THE MONGOLIAN FACTION IN THE 119TH CONGRESS OF THE USA HAS BEEN REESTABLISHED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      УХАА ХУДАГ, БАРУУН НАР, НАРИЙН СУХАЙТ, ЭРДЭНЭТИЙН ҮҮСМЭЛ ОРДУУДААС 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     “ХИЛИЙН ЗУРВАСТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ 54 ТӨСӨЛ ХААЛТТАЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 113 КМ АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     INTELLNEWS: МОНГОЛ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ”-Д ЭЛССЭНЭЭР ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГОО ДАХИН ИДЭВХЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     Р.ДАВААДОРЖ: ЗӨВ БОДЛОГО, ХАТУУ ШАЛГУУР ТАВЬЖ ЧАДВАЛ ГАДААДЫН БАНК МОНГОЛД ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.А.САГИНТАЕВТАЙ УУЛЗАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/10     ИЖ БҮРЭН КОНВЕЙЕР АШИГЛАЛТАД ОРСНООР НҮҮРСИЙГ СОРЧЛОХГҮЙ ЭКСПОРТОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ОЮУ ТОЛГОЙ: МОНГОЛ УЛС БА РИО ТИНТОГИЙН ХООРОНДОХ ӨНДӨР БООЦООТ ЗӨРЧИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09    

Р.Даваадорж: Зөв бодлого, хатуу шалгуур тавьж чадвал гадаадын банк Монголд хэрэгтэй www.itoim.mn

УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайдууд болон гаднын төлөөлөгчидтэй уулзахдаа Монгол Улсад банкны салбараа байгуулах хүсэлтийг удаа дараа тавих болсон. Зарим гаднын банкууд Банкны тухай хуулиа өөрчилбөл Монголд орж ирэхэд бэлэн гэдгээ ч илэрхийлсэн байна. Энэ бүхнийг дагаад ирэх хаврын чуулганаар Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах бололтой. Гадаадын банк оруулах шийдвэр нь эдийн засгийн өсөлтийн түлхүүр болох уу эсвэл эрсдэлтэй алхам уу гэх хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөх шинжтэй. Энэ талаар эдийн засагч Р.Даваадоржтой цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд гадаадын банк оруулж  ирэх тухай асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Зөв бодлого, хатуу шалгуур байвал гадаадын банк Монголын санхүүгийн системд эерэг нөлөө өгч чадна. Харин бодлогогүй нээвэл дотоодын банкны салбараа сулруулах, эдийн засгийн хараат байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Монголын нөхцөлд гадаадын банкийг хамгийн өгөөжтэйгээр ашиглахын тулд экспортын санхүүжилт, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдэд төвлөрүүлэх нь хамгийн зөв сонголт юм.
Экспортод чиглэсэн гадаадын банк орж ирснээр зэс, коксжих нүүрс болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд урт хугацааны, бага хүүтэй санхүүжилт бий болж, улмаар Монголд орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэнэ. Гадаад валютын орлого өсөх нь төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцын дарамтыг сулруулах, бодлогын хүүг аажмаар бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Боловсруулах үйлдвэрлэлд чиглэсэн санхүүжилт нэмэгдэхэд түүхий эдийг зүгээр экспортлохын оронд дотооддоо боловсруулж, нэгж бүтээгдэхүүнээс олох орлого хэд дахин өсөх боломжтой болно. Дэд бүтцийн төслүүдэд (эрчим хүч, төмөр зам, боомт) гадаадын банк оролцвол экспортын саад багасч, одоо байгаа нөөц бололцоог илүү их орлого болгон хувиргах нөхцөл бүрдэнэ.
Харин гадаадын банкийг хэрэглээний зээл, үл хөдлөх хөрөнгийн салбарт чөлөөтэй оруулах нь импортын хэрэглээг нэмэгдүүлж, валютын гадагшлах урсгалыг өсгөж, эдийн засагт эрсдэл үүсгэнэ. Иймд Монгол Усын хувьд гадаадын банк оруулах экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцэд чиглэсэн тохиолдолд эдийн засгийн хөшүүрэг, харин хэрэглээ, үл хөдлөхөд чиглэвэл хямралын эх үүсвэр болох магадлалтай.
-Гадаадын банк нь орж ирвэл эдийн засагт ямар бодит нөлөө үзүүлэх вэ? 
-Гадаадын банк Монголд орж ирэх нь эдийн засагт эерэг боломж болон болзошгүй эрсдэл хоёуланг зэрэг дагуулна. Гадаадын банк орж ирснээр банкны салбар дахь өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын банкууд хүү, шимтгэлээ бууруулах, үйлчилгээний чанараа сайжруулах байх гэж бид хүсэж байгаа. Мөн олон улсын зах зээлээс бага хүүтэй, урт хугацааны эх үүсвэр татах боломж нэмэгдэж, экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх суурь бүрдэнэ гэж эерэг хүлээлт нийгэмд бий болсон. Хэрэглэгч орны хувьд гадаад валютын орлогыг өсгөх, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцын дарамтыг бууруулах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих эерэг нөлөө үзүүлнэ.
Гэхдээ дотоодын жижиг, дунд банкуудыг зах зээлээс шахах, банкны салбарын төвлөрлийг нэмэгдүүлэх эрсдэл бий.  Мөн гадаадын банкны олсон ашиг, ноогдол ашиг ихэвчлэн гадагш урсах тул дотоодод үлдэх хуримтлал багасах магадлалтай. Хэрэв зохицуулалт сул байвал гадаадын банкууд хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн зээлд хэт төвлөрч, импортын өсөлт, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх аюултай.
quote photo
Гадаад банк өөрөө аврал биш. Зөв чиглэл, зөв зохицуулалттай бол өсөлтийн хөшүүрэг, буруу бодлоготой бол санхүүгийн хараат байдлын эх үүсвэр болдог гэдгийг сайн ойлгох ёстой.
Ганц хоёр улсын жишээ харцгаая. Казахстанд гадаадын банк орж ирсэнээр уул уурхай, дэд бүтцийн салбарт боломжийн хэмжээнд санхүүжилт татаж чадсан. Гэвч банкны салбарын зохицуулалт сул байсан тул гадаад валютаар хэт их хэмжээний зээл олгогдсон. Дотоодын валютын ханш унахад иргэд, бизнесүүд олноороо дампуурч, банкны салбарт хямрал болсон. Ийм жишээ Чингис бондтой холбоотой манайд ч тохиолдсон кейс. Бондоос валютаар өгсөн зээлүүд хожим төлөгдөөгүй. Манайд ч ялгаагүй олон аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан. Зээл авсан 888 компаниас өнөөдөр экспорт хийж байгаа хэдэн аж ахуй нэгж байна, манай гадаад өр хэд болов гэдэг тооцоо, дүгнэлт хийвэл тийм ч сайхан дүр зураг харагдахгүй.
Польшид 2000-аад оны эхээр Европын банкууд олноор салбараа нээж, ипотекийн зээл, бизнесийн санхүүжилтийн хүү буурсан. Санхүүгийн сахилга бат, эрсдэлийн удирдлага сайжирч, банкны систем тогтвортой болсон сайн туршлага байдаг. Гэхдээ сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонирхож байхад ашгийн ихэнх нь гадагш урсаж, дотоодын хуримтлал багассан. Мөн 2008 оны хямралын үед зарим гадаад банк зээлээ танаж, эдийн засагт огцом агшилт өгсөн гэсэн сөрөг комментууд байсан. Тиймээс гадаад банк өөрөө аврал биш. Зөв чиглэл, зөв зохицуулалттай бол өсөлтийн хөшүүрэг, буруу бодлоготой бол санхүүгийн хараат байдлын эх үүсвэр болдог гэдгийг сайн ойлгох ёстой. Гадаадын банкны нэвтрэлтийг шат дараатай, чиглэлтэй бодлогоор зохицуулж, экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцэд төвлөрүүлэх нь эерэг нөлөөг нь нэмэгдүүлж, эрсдэлийг нь хязгаарлах хамгийн зөв гарц юм.
-УИХ-аас гадаадын банк оруулж ирэхийн тулд “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Гэтэл манай улс Гадаадын банкны тухай өөрийн гэсэн салбар хууль баталсан. Яагаад гадаадын банкны тухай хуулиар шийдэж болохгүй заавал банкны тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа вэ?
-Манайд гадаадын банк салбар, төлөөлөгчийн газар нээхэд банкны лиценз авах, хадгаламж татах, зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг үндсэн үйл ажиллагааг заавал “Банкны тухай хууль”-д заасан шаардлагуудтай уялдах ёстой болно. Манай Банкны тухай хууль нь голчлон дотоодын банкны бүтэц, өмчлөл, хөрөнгийн шаардлага, зохицуулалтад зориулагдсан тул гадаадын банк орж ирэхэд тохирсон тусгай ангилал, лицензийн хэлбэр, шалгуур тодорхой биш байгаа. Тийм болохоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадын банкны эрх зүйн статус, ямар хэлбэрээр орж ирэх, ямар хүрээнд ажиллах, ямар хязгаарлалттай байх зэргийг тодорхой болгох шаардлага үүсч байгаа.
 -Үнэхээр хууль эрхзүйн орчноо өөрчлөхөөр гаднын банкууд ороод ирэх үү?
-Монголын зах зээл жижиг, хүн ам цөөн, зээлийн багтаамж хязгаарлагдмал тул том банкны хувьд массаас ашиг олох боломж харьцангуй сул. Мөн хууль, эрх зүйн орчин тогтворгүй, ойр ойрхон өөрчлөгддөг нь  урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд саад болно. Санхүүгийн зах зээл тогтворгүй, инфляц өндөр хэлбэлздэг, ханш савлагаатай байдаг нь гадаад банкны хувьд валютын болон системийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдийн засаг нь цөөн хэдэн уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хараат тул түүхий эдийн үнэ унах мөчид банкны зээлийн нөхцөл байдал эрс муудах эрсдэлтэй. Авлигын түвшин өндөр, шүүхийн тогтолцоонд итгэх итгэл сул байгаа нь гэрээ, барьцаа, өр төлбөрийг хамгаалж чадах эсэх дээр том эргэлзээ үүсгэж таарна. Ийм нөхцөлд гадаадын банк Монголд орж ирэхдээ “ашигтай боломж” гэхээсээ илүү “өндөр эрсдэлтэй зах зээл” гэж харна.
Миний бодлоор, энэ салбарын бодлогын гол зорилго нь “гадаад банк оруулж ирэх” биш, харин банкны салбарын хууль эрх зүйн тогтвортой орчин тогтвортой байхаар бүрдүүлэх, шүүхийн хараат бус, шударга байдлыг сайжруулж, авлигатай бодитоор тэмцэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх ажлууд хийгдвэл гаднын банкууд өөрсдөө өрсөлдөөд ороод ирнэ. Банк бол ашгийн байгууллага болохоос бага хүүтэй зээл тараадаг халамжийн байгууллага биш. Миний сая дурдсан энэ салбарын суурь асуудлууд шийдэгдэхгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад ч Монголд орж ирэх гадаад банкны сонирхол бага хэвээр байх магадлал өндөр.
-Ярилцсанд баярлалаа.

By Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-02-10