1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ухаа худаг, Баруун нар, Нарийн сухайт, Эрдэнэтийн үүсмэл ордуудаас 60 хувийг ард түмэнд хүртээнэ www.eguur.mn

Ерөнхий сайд Г.Занданшатарын албан өрөөнд MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Ачит-Ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, Ухаа худаг төслийг хэрэгжүүлэгч "Энержи Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батцэнгэл нарын хүмүүс тодорхой ордуудын 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Засгийн газар талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай нарын хүмүүс оролцсон юм.

Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны наймдугаар сард баялгийн санд стратегийн эзэмшил бүхий ордуудын өгөөжийг ард түмэн хүртдэг байх чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулсан. Уг хэлцлийн үр дүнгээр, эхний дөрвөн ААН-тэй хэлцэлд хүрсэн талаараа зарлалаа. Үүнд,

MCS группийн эзэмшил дэх Ухаа худаг, Баруун нар,
МАК-ийн эзэмшил дэх Нарийн сухайт орд,
“Ачит-Ихт” ХХК-ийн эзэмшил дэх Эрдэнэтийн үүсмэл ордууд багтжээ.
Уулзалтын эхэнд,

"Өсөх зоос", "Хангад Эксплорэйшн", "MCS", "Энержи Ресурс" , "Ачит-Ихт" компанийн төлөөллүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нар санамж бичигт тус бүр гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Байгалийн баялаг ард түмний гарт байх Засгийн газрын зорилтын хүрээнд хүрэлцэн ирсэн компанийн төлөөллүүдэд баяр хүргэе. Өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй байхыг үндсэн хуульд заасан билээ.

Үндсэн хуулийн суурь зарчмыг бодит ажил хэрэг болгох хүрээнд хүчин чармайлт гаргасан та бүгдэд баярлалаа. Байгалийн баялгийн бодит үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэхэд та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд албадлагаар биш Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсонд талархал илэрхийлж байна.

10 удаагийн яриа хэлэлцээ, техникийн тооцооллуудыг хийж, орд ашиглалт, олон улсын зах зээлийн нөхцөл байдал зэрэг хэд хэдэн нөхцлийг харгалзаж суурь зарчмыг баримтлан "Ачит –Ихт", "Өсөх зоос", "Хангад Эксплорэйшн" зэрэг компаниудтай дараах бичиг баримтыг байгуулж байна.

Ашигт малтмалын тухайх уулийн 5.4 –р хэсэгт заасан ашигт малтмалын 34 хувийг төр эзэмшинэ, стратегийн орд газрын 51-ээс дээш хувийг ард иргэдэд оногдуулахаар заасанчлан өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх, 60 хувиас доош байвал тохируулах зэргээр ажиллана.

Засгийн газрын зүгээс хувийн компаниудын үйл ажиллагаанд нь ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүйгээр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ийн хэлэлцээ хийсэн бөгөөд УИХ-аар хэлэлцүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хийж буй нь сайшаалтай юм. Хэдийгээр маргаантай сэдэв боловч, компаниуд манлайлал үзүүлж байгаа нь сайн жишиг тогтоож байгааг онцолмоор байна. Засгийн газраас И-Монголиа дээрх хуримтлалын сангийн мэдээллийг ил тод болгохоор програм хангамжийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Хуримтлалын санд хуримтлагдсан мөнгөн дүнг орон суц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахад нь хичнээн төгрөг хуримтлагдаж байгааг ил тодорхой байлгана.

Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна" гэв.



Нийтэлсэн огноо2026-02-10