Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний ачаалал ихтэй 60 байршлын зогсоолыг нийтэд нээлттэй болгоно www.eagle.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөс сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний ачаалал ихтэй 60 байршлын зогсоолыг нийтэд нээлттэй болгох шийдвэр гаргажээ.
Мөн улсын сургууль, цэцэрлэгүүд зогсоолоо, аж ахуйн нэгж, айл өрх бүр хашаагаа нээхийг НИТХ-аас уриалжээ. Түүнчлэн Урт цагааны 100 гаруй автомашины далд зогсоолыг нээхээр болжээ.
Нийтэлсэн огноо2026-02-16





