Хилийн автозамын боомтуудыг 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана www.eguur.mn
Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард дараах хуваариар ажиллах талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ.
Монгол, Оросын автозамын - Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон ОХУ-ын Эх орончдын өдөр болох 23-ны өдөр мөн түр хаах юм байна. Цагааннуур боомт зөвхөн 2026.02.18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана.
Монгол, Хятадын автозамын- Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон БНХАУ-ын Хаврын баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд түр хаана гэв.
Нийтэлсэн огноо2026-02-16





