"Бүргэдийн баяр" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжинө www.eagle.mn
Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулагддаг.
Энэ жил "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Бүргэдийн баяр гуравдугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно.
Нийтэлсэн огноо2026-02-23





