1 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 2.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      2 MONGOLIA REVOKES PERMITS OF SIX FOREIGN NGOS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/25      3 MINING DRIVES MONGOLIA’S ECONOMY AS REFORM MOMENTUM BUILDS WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/02/25      4 P.NARANBAYAR ANNOUNCES PLAN TO DRAFT LAW TO RESTRICT CHILDREN’S USE OF SOCIAL NETWORKS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/25      5 “EAGLE FESTIVAL-2026” TO BE HELD ON MARCH 7-8 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/24      6 BEATE DASTEL: UNICEF WILL CONTINUE THE IMPLEMENTATION OF SUCCESSFUL PROJECTS AND PROGRAMS IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/24      7 SAXAUL TREE CULTIVATED IN WINTER GREENHOUSE FOR FIRST TIME IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/24      8 MONGOLIA'S PROPOSED SENIOR UNSECURED NOTES ASSIGNED 'BB-' LONG-TERM FOREIGN CURRENCY RATING WWW.SPGLOBAL.COM PUBLISHED:2026/02/24      9 MOODY’S ASSIGNS B1 RATING TO MONGOLIA BONDS ON REFINANCING PLAN WWW.IN.INVESTING.COM PUBLISHED:2026/02/24      10 THE 2250-KM, MORE DIVERSE ALTERNATIVE TO THE TRANS-SIBERIAN RAILWAY WWW.BRISBANETIMES.COM.AU PUBLISHED:2026/02/24      НИЙСЛЭЛ ЗАРДЛАА ТЭЛЖ, ТРАМВАЙН ТӨСӨЛД 350 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     САНГИЙТ КАУР ДЕО: МАЛАЙЗЫН ТӨР БУРУУТАЙ ГЭДГИЙГ ШИЙДҮҮЛЭХ ЭЦСИЙН БОЛОМЖ УЧРААС МОНГОЛЫН ТӨР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: COP17 ХУРАЛД 70 ТЭРБУМ ЗАРЦУУЛЖ, 200 ТЭРБУМЫН БОНД БОСГОЖ V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/25     ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 90 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ХҮРЭЭНД ТЕНДЕРГҮЙ, ШУУД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЭРХИЙГ ӨГЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     "ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫН ЯВЦ 20 ХУВЬТАЙ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛЫН ДЭД БҮТЦИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     НИЙСЛЭЛД ЖИЛДЭЭ 44.420 ТОНН ХУВАНЦАРЫГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН СТРАТЕГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН ЯВЦ 60.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина www.itoim.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
Батлаад хоёрхон сарын дараа тодотгол хийж байгаа төсвөө 2.2 их наядаар нэмэгдүүлэх тодотголыг Засаг дарга Х.Нямбаатар өргөн барьжээ. Нэмэгдүүлсэн төсвөөр дулааны v цахилгаан станц барих 200 тэрбум төгрөгийн бонд босгох, COP17 бага хурал зохион байгуулах 70.1 тэрбум төгрөгийн зардлыг тусгах, үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг тусгажээ. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум, нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум, “Улаанбаатар трам” төслийн 2-р дугаар шугамын ажилд 350 тэрбум төгрөг тусгажээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 8.8 тэрбум төгрөгийн зохицуулалт хийжээ. Үүнд “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлахад 0.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Харин дамжуулан зээлдэх үйлчилгээг 4.6 тэрбум төгрөгөөр, Нийтлэг үйлчилгээний газрын төсвийг 2.1 тэрбум, Нийтийн тээврийн бодлогын газрын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.
Ирэх сарын 2-нд бөгөөд Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах II хэлэлцүүлэг болно.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-02-25