Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ www.itoim.mn
“Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний алт агуулсан баяжмал экспортолдог. Экспортын зэсийн баяжмал “Product of Mongolia” гэсэн шошго бүхий 2 тонны шуудайд савлагдсан байдаг бөгөөд нэг шуудайд дунджаар 440 кг зэс, 10 гр алт агуулагддаг.
Хүдэр олборлолтоос эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явц ил тод, нээлттэй явагддаг. Оюу толгойн уурхайн цогцолборт Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын салбар, Гаалийн төв лаборатори, “RC Inspection” зэрэг төрийн болон олон улсын хяналтын байгууллагууд экспортын баяжмалд агууламжийн шинжилгээ, чанарын хяналтыг хийн ажилладаг юм. Мөн Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ давхар шинжилгээ хийн, хяналт тавьдаг.Гаалийн ерөнхий газрын салбар баяжмал савлах үйл явцаас эхлээд лацдах, тээвэрлэх бүх үйл ажиллагааг тогтмол хянаж байдаг. Экспортын цуваа Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) руу нэвтрэх үед Монгол Улсын хилийн цэрэг болон Хятадын гаалийн хяналтын байгууллагууд машин тус бүрийг жинлэн, Монгол Улсын гаалийн илгээсэн ачааны манифестийн мэдээлэлтэй тулган баталгаажуулж, цааш хилээр нэвтэрдэг юм.
Нийтэлсэн огноо2026-03-01





