1 DRAFT LAW ON RECALLING MEMBER OF PARLIAMENT INITIATED BY PRESIDENT TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      2 PM ZANDANSHATAR: GOVERNMENT TO IMPLEMENT PHASED POLICY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      3 MOU SIGNED TO REDUCE MEDICINE SUPPLY DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      4 GROUNDWATER AND FLOOD PROTECTION PROJECT TO BE IMPLEMENTED IN SIX CENTRAL DISTRICTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      5 MONGOLIA’S FOREST COVER CONFIRMED AT 8.71 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      6 'TUUL' WATER COMPLEX DESIGNED TO STORE 50–100 MILLION CUBIC METERS OF WATER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      7 N.TAVINBEKH RELEASED ON BAIL WITH BORDER-EXIT RESTRICTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/01      8 JAPAN WILL ASSIST MONGOLIAN IT COMPANIES IN THEIR EFFORTS TO ENTER FOREIGN MARKETS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/27      9 SECURITIES TRADING TRANSACTIONS INCREASED BY MNT 61.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      10 MONGOLIA’S GEOLOGICAL POTENTIAL AND ITS ROLE IN THE GLOBAL MINERALS SUPPLY CHAIN HAVE LONG BEEN RECOGNISED WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     "МОПЕД, СКҮҮТЭРИЙГ 16 НАС ХҮРСЭН ХҮНД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ОЙРХИ ДОРНОДОД 281 МОНГОЛ ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     Ж.ДЭЛГЭРЖАРГАЛ: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТООНООС ЧАНАР РУУ ШИЛЖИЖ БАЙГАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ОЮУ ТОЛГОЙН ЭКСПОРТЫН ЗЭСИЙН БАЯЖМАЛД ЯМАР ХЯНАЛТ ХИЙДЭГ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ОУВС-ГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХӨЛС, ТЭТГЭВРИЙН СИСТЕМД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     Н.ТАВИНБЭХИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ 61.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ХХБ BPIFRANCE‑ТАЙ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ОРЛОГЫГ 50 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ www.gogo.mn

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Төслийн хүрээнд нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах юм.

Тодруулбал, нийт 39.649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах боломжийг олгоно. Төслийн хүрээнд Баянзүрх дүүрэгт 7,909 метр, Сүхбаатар дүүрэгт 9,892 метр, Чингэлтэй дүүрэгт 3,561 метр, Баянгол дүүрэгт 8,810 метр, Сонгинохайрхан дүүрэгт 6,607 метр, Хан-Уул дүүрэгт 2,690 метр шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөлийг хийнэ. Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээ (ESF) болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлэх юм.

Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл дараах ач холбогдолтой.

Төслийн үр дүнд бохир ус хальж асгарах тохиолдол буурч, үерийн эрсдэл, хөрсний болон орчны бохирдол багасна.
Нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хотын дэд бүтцийн тогтвортой байдал нэмэгдэнэ.
Иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, хотын өсөн нэмэгдэх бохир усны ачааллыг даах чадавх бүрдэнэ.
Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн стратегид нийцсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, урт хугацаанд хотын амьдрах орчныг сайжруулах үр нөлөөтэй гэж тооцооллоо.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ



Нийтэлсэн огноо2026-03-01