1 DRAFT LAW ON RECALLING MEMBER OF PARLIAMENT INITIATED BY PRESIDENT TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      2 PM ZANDANSHATAR: GOVERNMENT TO IMPLEMENT PHASED POLICY REFORMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      3 MOU SIGNED TO REDUCE MEDICINE SUPPLY DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      4 GROUNDWATER AND FLOOD PROTECTION PROJECT TO BE IMPLEMENTED IN SIX CENTRAL DISTRICTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      5 MONGOLIA’S FOREST COVER CONFIRMED AT 8.71 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      6 'TUUL' WATER COMPLEX DESIGNED TO STORE 50–100 MILLION CUBIC METERS OF WATER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/01      7 N.TAVINBEKH RELEASED ON BAIL WITH BORDER-EXIT RESTRICTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/01      8 JAPAN WILL ASSIST MONGOLIAN IT COMPANIES IN THEIR EFFORTS TO ENTER FOREIGN MARKETS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/27      9 SECURITIES TRADING TRANSACTIONS INCREASED BY MNT 61.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      10 MONGOLIA’S GEOLOGICAL POTENTIAL AND ITS ROLE IN THE GLOBAL MINERALS SUPPLY CHAIN HAVE LONG BEEN RECOGNISED WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     "МОПЕД, СКҮҮТЭРИЙГ 16 НАС ХҮРСЭН ХҮНД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ОЙРХИ ДОРНОДОД 281 МОНГОЛ ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     Ж.ДЭЛГЭРЖАРГАЛ: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТООНООС ЧАНАР РУУ ШИЛЖИЖ БАЙГАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ОЮУ ТОЛГОЙН ЭКСПОРТЫН ЗЭСИЙН БАЯЖМАЛД ЯМАР ХЯНАЛТ ХИЙДЭГ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/01     ОУВС-ГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХӨЛС, ТЭТГЭВРИЙН СИСТЕМД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     Н.ТАВИНБЭХИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ 61.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ХХБ BPIFRANCE‑ТАЙ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ОРЛОГЫГ 50 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ж.Дэлгэржаргал: Төсвийн хөрөнгө оруулалт тооноос чанар руу шилжиж байгаа www.itoim.mn

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж, Тухайлбал, хөрөнгө орлуулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2025 онд 4.0 их наяд төгрөг болжээ. Өнгөрсөн онд гэхэд тус хөрөнгө оруулалтаар нийслэл болон 21 аймгийн 251 суманд 729 төсөл хэрэгжүүлжээ. Ингэхдээ эрчим хүч, боловсрол, зам тээврийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг оруулсан байна. Төсвийн хөрөнгө оруулалт бол улс орон, бүс нутгийн хөгжлийн хөгжлийн суурь бөгөөд нэг төгрөг бүр нь ажлын байр бий болгож, бизнесийн орчныг сайжруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулагдаж байх ёстой. Энэ бол санхүүгийн сахилга бат төдийгүй нийгмийн хариуцлагын асуудал юм. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт нэмэгдэхийн хэрээр нийгэмд хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, сургууль цэцэрлэг, эмнэлэг олноороо баригдаж байгаа гэхчлэн эерэг нөлөө гарч байна. Гэхдээ тулгамдсан болон шийдвэрлэх асуудал ч бий. Тэгвэл Сангийн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Төсвийн хөрөнгө оруулалтын ашиг” сургалт хэлэлцүүлгээр салбарынхан өнгөрсөн оны ажлын үр дүнгээ хэлэлцэж, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлон, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг хэрхэн сайжруулах вэ гэдгээ хэлэлцлээ.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: Бид энэ сургалтаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээ дүгнэж, цаашид юуг сайжруулах, ямар бодлого баримтлах вэ гэдгээ хэлэлцэнэ. Бид сүүлийн хоёр жил  илүү бүсчилсэн хөгжөл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийсэн.Хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн ч төслийн тоог харвал хоёр дахин буурсан. Өөрөөр хэлбэл томоохон үр дүнтэй, чанартай төсөл хэрэгжүүлсний онцлог. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад 3.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгож, нийт 738 төсөл хэрэгжүүлнэ. Энэ удаагийн төсвийн төсөл маань хүний хөгжил рүү чиглэсэн байгаа. Энэ утгаараа боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, шинжлэх ухаан, цахимжилтын салбарыг анхаарсан. Төслийн тоо бага боловч чанар нь илүү сайн байх хөрөнгө оруулалт болсон. Одоо бол хэрэгжилтээс л зуун хувь хамаарна гэсэн үг.
Эрчим хүчний салбарт гэхэд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ салбар нийгмийн салбар ч юм уу магадгүй зам тээврийн салбарыг харахад эдийн засгийн хувьд маш үр ашигтай. Тэр утгаараа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт маш их хийгддэг. Сангийн яам хэд хэдэн бодлогын өөрчлөлт хийхдээ сүүлийн 10 жилийн статистик дээр судалгаа хийж үзсэн. Үүнээс харахад гурван төсөл тутмын нэг нь хугацаа сунгадаг, нэг төсөл дунджаар 0.9 жилээр хойшилж байна. 2016-2025 онд нийт 2874 төсөл батлагдснаас 42.5 хувийнх нь өртөг нэмэгдсэн. Төслүүд удааширч байгаад хэд хэдэн шалтгаан бий. Үүний нэг нь яалтачгүй бэлтгэж ажил. Засгийн газар сүүлийн жилүүдэд дандаа зураг төсөвтэй төслүүдийг хуулийн шаардлагаа хангаад өргөн барьж байгаа.  Гэхдээ УИХ-ын хэлэлцүүлгийн явцад өөр төсөл нэмэгддэг. Эдгээр нь яг хэрэгжилтэд дээр зураг дутуу эсвэл байхгүй, газрын асуудал шийдэгдээгүйгээс үүдээд хэмнэлтэд орох, хэрэгжихгүй байх тохиолдол гардаг. Энэ асуудлыг хуульчилж өгөхийн тулд Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж ирэх дөрвөн сард өргөн барих гэж байна. Уг хууль нь дахиж ийм алдаа гаргахгүй байхад чиглэх юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтад гадаад зээл тусламж маш их хэрэгтэй. Хөгжлийн бодлого батлагдахад олон хэрэгцээ гардаг. Ийм төсөл хэрэгжүүлнэ, ийм зорилтод хүрнэ гэхчлэн. Гадаад зээл тусламжийн салбарыг харвал эрчим хүч, зам тээвэр, хотын дээд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалт их байдаг. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах дэд төвүүд гэхэд “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтэй. Дүүжин тэээвэр гэхэд Францын хөнгөлөлттэй зээлээр бий болно. Саяхан ашиглалтад орсон Улаанбаатар хотын 80 МВт-ын хуримтлалуурын төсөл байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц эхэлж байна. Мөн хэд хэдэн аймгуудад 10 МВт-ын нарны цахилгаан станц барьсан. Улаанбаатар хотын зун дулааны шугам сольдог шүү дээ. Тэр нь Дэлхийн банкны санхүүжилттэй. Нөгөө талаас нь харвал эдгээр төслийг төсвийн хөрөнгө оруулалтаараа хийх боломж байгаа юу гэдэг нь сонин. Тэгэхээр гадаад зээлийгбатлагдсан хугацаандаа авч ашиглах, юун дээр авч ашиглах вэ, хууль эрх зүйн орчноо яаж сайжруулах вэ, байгууллагууд яаж ажиллах вэ гэдэг хэд хэдэн хэмнэлтийн болон үр ашигтай бодлогууд хэрэгжиж байна. Мөн цахимжих ажил хийгдээд явж байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргийн тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Батсүх 2025 онд Дархан-Уул аймагт улсын төсвийн 107 тэрбум, орон нутгийн төсвийн 30 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Үүний үр дүн харьцангуй сайн байна. Сургууль цэцэрлэгийн барилга баригдснаар хүртээмж сайжирсан. Хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол хоёр ээлж рүү шилжсэн. Зарим нь нэг ээлжээр сонгон сургалт нь явагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмж гэхэд 96 хувьд хүрсэн. Хотынхоо дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж, томоохон орон сууц барьсан. Энэ хүрээнд барилгажилт сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа. Төсвийн үр ашигтай зарцуулахын тулд төлөвлөлт болон гүйцэтгэлтэй холбоотой зүйл дээр хяналт тавьж байгаа. Орон нутгийн барилга захиалагчийн газар гэж тусдаа алба байгуулж төсвийн хөрөнгөөр хийгдпэж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах хамгийн сайн чанарын материалыг авч ирэх, цаг хугацаандаа амжуулах барилгын технологи алдах нуу үгүй юу гэдэг дээр долоо хоног тутам хоёроос гурван удаа тухайн барилга дээр очиж үзлэг хийж байна. Бид энэ онд 120 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Улсын төсвөөр 20, зээл тусламжаар хоёр төсөл, бусад нь орон нутгийн жижиг төслүүд байгаа. Энэ онд анхаарах томоохон төсөл нь сургууль, цэцэрлэгийн барилга болон инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулж, шинээр татах төсөл юм. Манай аймаг 1500 хүүхдийн сургуулийн барилгыг  хоёр дах жилдээ барьж байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй урсгал зардал бага гардаг анхны цэцэрлэгийн хоёр барилгыг энэ ондоо хэрэгжүүлнэ. Энэ нь  төвлөрсөн халаалтын системээр бус өөрөө нараар халах эрчим хүчний хэмнэлттэй барилга юм. Мөн Улаанбаатарын төвлөрөлийг сааруулах ажлын хүрээнд залуус хорооллын дэд бүтцийн ажил эрчимтэй явагдаж байна. Энэ нь бага дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууц барих бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа. Нийт 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1227 га талбай дээр хоёр хэсэг дээр дэд бүтцүүлэх ажил хийгээд дэд бүтцийг нь татчихсан. Одоо барилгажуулах ажил руугаа орох гээд бэлтгэж ажил хангаад явж байна.  Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хууль батлагдсанаар хөрөнгө оруулалтын чиглэлээр өөр хоорондоо зөрчилтэй байдаг олон журамууд цэгцэрч хуулийн хүрээнд зохицуулагдах юм бол нэлээн үр дүнгээ өгнө гэж харж байна. Хуулиа дагаад ч энэ салбарт ажиллах боловсон хүчин сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг асуудал цэгцрэх болов уу гэсэн хүлээлт байна.

BY Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-03-01