1 OYU TOLGOI MANAGEMENT FEE REDUCTION TALKS TO BE FINALIZED IN MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      2 MONGOLIA, U.S. TO MARK 40TH ANNIVERSARY OF DIPLOMATIC RELATIONS NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      3 'KHURDAN' SERVICE POINTS DELIVER GOVERNMENT SERVICES IN 31 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      4 MONGOLIA TOPS CHESS GENDER EQUALITY INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      5 MONGOLIA’S ORKHON VALLEY AMONG CNN’S ‘BEST PLACES TO VISIT IN 2026’ WWW.HERALDNEWS.COM PUBLISHED:2026/03/16      6 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      7 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      8 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      9 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      10 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ 32 ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ДАЛАНЗАДГАД ХОТЫГ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБОХ ТӨСЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТЭЗҮ-ИЙГ ХАМТРАН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТӨМӨР ЗАМЫН ЭКСПОРТЫГ 30 САЯ ТОННООР НЭМЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНД ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Туулын хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ www.news.mn

Улаанбаатар хотын автозамыг түгжрэлийг сааруулах хүрээнд өнөөдөр /2026.03.15/ Туулын хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, 6 эгнээ, 7 орц гарцтай байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм байна.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Туулын хурдны замын барилгын ажлыг 24 сарын дотор хийж дуусгахаар төлөвлөсөн. 2027 оны долдугаар сарын 10-н орчимд зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна. Энэ зам ашиглалтад орсноор автозамын ачаалал 30 хувиар буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Нийслэлчүүд маань нэг жил гаруйн хугацаанд тэсч, автозамын хөдөлгөөнд соёлтой оролцмоор байна. Автомашинаа шэйрлэх, нийтийн тээврээр түлхүү зорчвол сайн байна.

Бидний ирэх дөрөвдүгээр сарын 2-нд нээх тендер бол нэгдүгээр тойрог хурдны замтай холбоотой юм. Туулын хурдны замтай Яармагийн шинэ гүүрний орчмоор холбогдон I хороолол, Баянхошуу,  Зургаан буудал, Дарь-Эх, Алтан-Өлгий, Да хүрээ авто захын наад талаар тойроод урагшаа Дотоод хэргийн их сургуулийн хажуугаар гарч, Жанжин клубээр урагшилж,  Туулын хурдны замтай холбогдох тойрог хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулахаар ажиллаж байна. Эдгээр замууд аль аль нь II түвшний буюу өнөөгийн автозамтай огтлолцох болон гэрлэн дохиогүйгээр саадгүй зорчих экспресс ангиллын зам баригдах юм.

Туулын хурдны замын нэг онцлог нь Улаанбаатар хотын төвийн орчимдоо 12 км газарт гүүрэн байгууламжаар явна. Газар чөлөөлөлтийн ажил ирэх дөрөвдүгээр сарын 15-нд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн” гэлээ.

Туулын хурдны замыг барих тендерт Хонконгийн "ХаоЮань групп" ХХК  шалгарсан юм. Тус замын бүтээн байгуулалтын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.



Нийтэлсэн огноо2026-03-16