1 MONGOLIA, RUSSIA TO COOPERATE IN RAILWAY PROJECT AND RESTORATION OF DIRECT FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      2 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      3 HILTON TO ENTER MONGOLIA WITH CONRAD ULAANBAATAR SIGNING WWW.LATTELUXURYNEWS.COM PUBLISHED:2026/03/19      4 MONGOLIA IS RAPIDLY MOVING TOWARDS A DIGITAL FUTURE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      5 $462M INFRASTRUCTURE INVESTMENT DELIVERED ON TIME AND ON BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      6 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE PUBLISHED:2026/03/19      7 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      8 JOINT STATEMENT ON THE U.S.-MONGOLIA ANNUAL BILATERAL CONSULTATION WWW.STATE.GOV PUBLISHED:2026/03/18      9 PRESIDENT KHURELSUKH CALLS FOR GREATER RESPONSIBILITY, LEADERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      10 MONGOLIA, US TO EXPAND ALL-ROUND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ, 216 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛЫН ЭСРЭГ БОДЛОГО БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     “СТАНДАРТ ХАНГААГҮЙ“ ХАЯГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖУУДИЙГ БУУЛГАЖ ЭХЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ШАТАХУУНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     "МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ" ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.NM НИЙТЭЛСЭН:2026/03/19     МОНГОЛ УЛСЫГ АНУ-ЫН “ВИЗИЙН БОНД” ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     С.МӨНХСҮХ: ТАТВАРЫН АКТЫН МӨНГИЙГ БАЙРШУУЛСАН НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ БИШ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ХЭТ ХОТЖИЖ, СОЁЛЖСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ӨӨРИЙГ ЭРЭЛХИЙЛДЭГ ЗАЛУУ АЯЛАГЧДЫГ МОНГОЛ УЛС ХҮЧТЭЙ ТАТАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭХ ГАДААД ХУДАЛДААНЫ АЧААГ ӨСГӨХӨӨР ТОХИРОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЭРЧИСТ МОНГОЛ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг" хөгжүүлэх төсөл албан ёсоор эхэллээ www.eguur.nm

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарыг дэмжих зорилготой “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) хамтран 2028 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байгаа юм.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 6 дугаар сард талууд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн 2025 оны 9 дүгээр сард төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд үүний үр дүнд төсөл 2026 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

JICA-ийн хийсэн судалгаагаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд энэ хүрээнд дараах 5 үндсэн зорилтын хүрээнд төсөл хэрэгжинэ. Үүнд:

Мэдээллийн технологийн салбарыг дэмжих хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах
Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх
Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж гарааны бизнесийг дэмжих
Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл (Big Data), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бизнесийг хөгжүүлэх
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 5 ажлын хэсэг байгуулж, төр, хувийн хэвшил, стартап болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд

Төслийн хүрээнд дараах чиглэлүүдэд бодит ажлууд хэрэгжинэ.

Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулж, салбарын хөгжлийн замын зураг, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх
Монголын мэдээллийн технологийн компаниудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын экосистемийн зураглал боловсруулах
Монголын IT компаниудыг гадаад зах зээлд нэвтрэхэд чиглэсэн сургалт, менторинг, олон улсын бизнес холбох арга хэмжээг зохион байгуулах
Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх
Нээлттэй өгөгдөл, Big Data, AI-д суурилсан инновацын шийдлүүдийг дэмжих, хакатон арга хэмжээнүүдийг зохион байгуулах
Стратегийн ач холбогдол

Энэхүү төсөл нь Монгол Улсын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон улсын жишиг парк болгон хөгжүүлэх зорилготой уялдан хэрэгжиж байна.

Нээлтийн уулзалт

Төслийн Kick-off meeting буюу нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр (Пүрэв гарагт) Мэдээллийн технологийн үндэсний парк-т зохион байгуулагдлаа.

Тус уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны 5 ажлын хэсгийг байгууллаа.  

Б.ЭРДЭНЭБАЯР



Нийтэлсэн огноо2026-03-19