1 PRIME MINISTER ZANDANSHATAR RECEIVES MONGOLIAN AND VIETNAMESE COSMONAUTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/22      2 MONGOLIA, KAZAKHSTAN TO COOPERATE ON OIL IMPORTS AND GOLD PROCESSING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      3 831 ENGINEERS AND TECHNICIANS WORKING ON SELBE 20 MINUTE CITY CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      4 ILLEGAL HUNTING OF ARGALI COULD RESULT IN MNT 44 MILLION FINE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/22      5 DRAFT RESOLUTION SUBMITTED TO AMEND IMPORT CUSTOMS DUTY RATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/20      6 CAMBODIA JOINS ETHIOPIA, MONGOLIA, MOZAMBIQUE, NICARAGUA, TUNISIA AND OTHERS AS U.S. EXPANDS FIVE THOUSAND TO FIFTEEN THOUSAND DOLLARS VISA BOND REQUIREMENT TRAVELERS AND BUSINESS OPERATIONS STARTING APRIL 2 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/20      7 MONGOLIA SUPPORTS CIVIC SPACE REFORMS BUT KEY RESTRICTIONS REMAIN WWW.CIVICUS.ORG PUBLISHED:2026/03/20      8 MONGOLIA, RUSSIA TO COOPERATE IN RAILWAY PROJECT AND RESTORATION OF DIRECT FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      9 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      10 HILTON TO ENTER MONGOLIA WITH CONRAD ULAANBAATAR SIGNING WWW.LATTELUXURYNEWS.COM PUBLISHED:2026/03/19      СТАТИСТИК: КАЗАХ ИРГЭДИЙН 76 ХУВЬ НЬ БАЯН-ӨЛГИЙД АМЬДАРДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ БАНК: БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА НЭР БҮХИЙ ААН-ҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     Г.ЭНХТАЙВАН: ТӨВ БАНК ХЭРЭГЛЭЭГ ХУМИХ, БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ИДЭВХЖЛИЙГ ТҮЛХҮҮ БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/22     МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР ЗУРГААН БАЙРААР УРАГШИЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/20     АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/20     СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ, 216 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛЫН ЭСРЭГ БОДЛОГО БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов www.eagle.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу гуравн нэг нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.

Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. НҮБ-ын Усны конвенц, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов. Г.ЗАНДАНШАТАР: “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон. “Оюу толгой” ХХК 2020-2025 онд жилд 12.3 сая м.куб- 17.0 сая м.куб ус бохирдуулсан гэж Усны газар үзэж байгаа юм байна



Нийтэлсэн огноо2026-03-22