1 DRAFT RESOLUTION SUBMITTED TO AMEND IMPORT CUSTOMS DUTY RATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/20      2 CAMBODIA JOINS ETHIOPIA, MONGOLIA, MOZAMBIQUE, NICARAGUA, TUNISIA AND OTHERS AS U.S. EXPANDS FIVE THOUSAND TO FIFTEEN THOUSAND DOLLARS VISA BOND REQUIREMENT TRAVELERS AND BUSINESS OPERATIONS STARTING APRIL 2 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/20      3 MONGOLIA SUPPORTS CIVIC SPACE REFORMS BUT KEY RESTRICTIONS REMAIN WWW.CIVICUS.ORG PUBLISHED:2026/03/20      4 MONGOLIA, RUSSIA TO COOPERATE IN RAILWAY PROJECT AND RESTORATION OF DIRECT FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      5 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      6 HILTON TO ENTER MONGOLIA WITH CONRAD ULAANBAATAR SIGNING WWW.LATTELUXURYNEWS.COM PUBLISHED:2026/03/19      7 MONGOLIA IS RAPIDLY MOVING TOWARDS A DIGITAL FUTURE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      8 $462M INFRASTRUCTURE INVESTMENT DELIVERED ON TIME AND ON BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      9 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE PUBLISHED:2026/03/19      10 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР ЗУРГААН БАЙРААР УРАГШИЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/20     АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/20     СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ, 216 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛЫН ЭСРЭГ БОДЛОГО БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     “СТАНДАРТ ХАНГААГҮЙ“ ХАЯГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖУУДИЙГ БУУЛГАЖ ЭХЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ШАТАХУУНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     "МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ" ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.NM НИЙТЭЛСЭН:2026/03/19     МОНГОЛ УЛСЫГ АНУ-ЫН “ВИЗИЙН БОНД” ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     С.МӨНХСҮХ: ТАТВАРЫН АКТЫН МӨНГИЙГ БАЙРШУУЛСАН НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ БИШ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ХЭТ ХОТЖИЖ, СОЁЛЖСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ӨӨРИЙГ ЭРЭЛХИЙЛДЭГ ЗАЛУУ АЯЛАГЧДЫГ МОНГОЛ УЛС ХҮЧТЭЙ ТАТАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв www.montsame.mn

УИХ-ын дарга Н.Учралд УИХ-ын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 19-нд өргөн мэдүүллээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгж, татвар төлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлөхөөр заасан.  

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх заалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилжээ.  Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг төсөл санаачлагч онцоллоо. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. 

Түүнчлэн и-спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг  татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан талаараа төсөл санаачлагч тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэхийг дэмжих, тив, дэлхийн томоохон тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн баг, тамирчдыг урамшуулах, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангах зэрэг ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2026-03-20