1 GOVERNMENT TO LIBERALIZE ENERGY PRICES BY END OF YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      2 MONGOLIA’S MEAT EXPORTS TO MIDDLE EAST REACH USD 60 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      3 NO DISRUPTIONS IN FUEL SUPPLY; DOMESTIC RESERVES AT NORMAL LEVELS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/25      4 S. KOREA, MONGOLIA DISCUSS ACCELERATING ECONOMIC PARTNERSHIP NEGOTIATIONS WWW.ENGLISH.KYODONEWS.NET PUBLISHED:2026/03/25      5 SOUTH KOREA CHANGES KOREAN SPELLING OF MONGOLIAN CAPITAL TO RESPECT LOCAL PRONUNCIATION WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/25      6 FROM FORECASTS TO FORESIGHT: STRENGTHENING MONGOLIA’S CLIMATE INTELLIGENCE THROUGH PARTNERSHIP WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/03/25      7 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      8 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      9 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      10 RESIDENTS OF UVS PROVINCE EXPRESS SUPPORT FOR BILL TO RECALL PARLIAMENT MEMBERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      Д.БАЯСГАЛАН: ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН БҮХЭН ОР ҮНДЭСГҮЙ, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ТӨРИЙН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ХӨЛСЛҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     “АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРТ БЭЛТГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР 7 АЖ АХУЙН НЭГЖ, КОНСОРЦИУМ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     "ОЙРХ ДОРНОДЫН АСУУДЛААС ҮҮДЭЖ ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Б.ГАНХУЯГ ХУГАЦААНААСАА 6 САРЫН ӨМНӨ БУЮУ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ СУЛЛАГДАХААР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МОНГОЛ, БРИТАНИЙН ХАРИЛЦААГ ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР ХЭЛЭЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэчилсэн журам www.itoim.mn

Монгол Улс “төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг 10 жилийн дараа дахин шинэчлэн баталлаа. Ингэснээр энэ төрлийн орон сууцыг иргэдэд нээлттэй, ил тодоор хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн иргэдийн газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Журамд зааснаар иргэдэд дараах хэлбэрээр орон орон сууцыг өмчлүүлнэ.  
Орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд эхлээд түрээсээр амьдарч, тодорхой хугацаанд хуримтлал бүрдүүлсний дараа орон сууцаа өмчилж болно.
Дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон эд хөрөнгийг орон сууцаар солино.
Мөн газар нь дахин төлөвлөлтд орсон иргэдийг орон сууцаар түр хангах зэрэг багтгаж байгаа аж.
Шинэчилсэн журмаар квот 3-10 хувиар өсөв
Мөн журмаар залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй өрх болон өрх толгойлсон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн иргэдэд тодорхой квот олгоно. Хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бодит судалгаан дээр үндэслэн гаргажээ. Тодруулбал, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний ажилтны квот өмнө нь нийт 25 хувь бол шинэ журмаар 35 хувь болгосон. Мөн ахмад настны квотыг 15 хувиас 18 болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг хамламжилдаг гэр бүлийн ангиллын квотыг 5 хувь байсныг хоёр дахин нэмж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10, олон хүүхэдтэй гэр бүлд хоёр,өрх толгойлсон эцэг эхэд 5 хувийн квот олгоно.
Буянт- Ухаа, Ногоон нуурын орон сууцнаас түрээслэх боломжтой
Салбарын яамны мэдээлснээр 2026-2027 онд хэрэгжүүлэх төрийн орон сууцын гол төсөл бол 5002 айлын “Солонго-1, 2” хороолол. Энэ жил 50 хувь буюу 2500-2600 орчим өрхийг, 2027 оны хоёрдугаар улирал гэхэд бусад өрхийг орон сууцад хамруулахаар төлөвлөжээ. Шинэчилсэн журмаар “Ногоон нуур-1008 айл”, “Солонго 1, 2” “Залуус 1, 2” зэрэг хорооллын орон сууцыг иргэдэд түрээслүүлнэ. Ингэхдээ БНХАУ-тай хамтарч буй “Ногоон нуур” 1008 айлын төслийн орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийг, бусад зорилтод бүлгийн иргэдийг  “Солонго 1, 2” хороолол болон “Залуус 1, 2” хороололд оруулна.
Зах зээлээс хоёр дахин бага үнэ санал болгож байна
Түрээсийн орон сууцны 1 м2 талбайн үнэ 11000-15000 төгрөг байхаар журамлажээ. Энэ нь өмнөх журамд заасан үнээс их боловч одоогийн зах зээлийн ханшаас хоёр дахин хямд байна. Тухайлбал, Буянт-Ухаа, Хангай хороололд 50 м2 хоёр өрөө орон сууцыг 650 мянган төгрөгөөр түрээсэлнэ. Зах зээлд энэ байршилд ийм талбайтай орон сууцны үнэ дунджаар 1,500,000 мянган төгрөг байдаг. Иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруултыг төрийн мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ил тод, нээлттэй явуулах аж.
Иймд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд Хур, Дан системээр дамжуулан хүсэлтээ өгөх боломжтой. Харин ямар нэг байдлаар өөрийн нэр дээр орон сууц эзэмшдэг болон энэ шалгаруулалтад оролцохгүй боломжгүй байна.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-03-25