ДЦС-5 төслийг санхүүжүүлэх ₮200 тэрбумын бондыг арилжаалав www.eguur.mn
Хөрөнгийн биржид өнөөдөр "Дулааны тавдугаар цахилгаан станц" төслийг санхүүжүүлэх бондын арилжаа боллоо. Тус төслийг 2026 онд нийслэл 200.0 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм. Гурван жилийн хугацаатай 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг ийнхүү олон нийтэд нээлттэйгээр арилжив.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан байна. Нийт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20 хувь буюу 131.7 сая ам.доллар байх аж. Энэ нь 2025 оны арванхоёрдугаар дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход 467.4 тэрбум төгрөг болж буй.
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах эх үүсвэр бий болох юм. Төслийн барилгын ажлын хугацааг 30 сар байх бөгөөд 2028 оны I улиралд эхний блокоо хүлээж авахаар төлөвлөжээ.
Д.ХАДААН
Нийтэлсэн огноо2026-03-30





