Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагслаа www.eagle.mn
“Cloudwards” порталаас дэлхийн улс орнуудын интернэтийн эрх чөлөөний чансааг гаргалаа.
“Mapped: Internet Freedom by Country in 2026” хэмээх шинэ чансаанаас үзэхэд дэлхий даяар интернэтийн эрх чөлөөний үзүүлэлтүүд унаж байгаа нь засгийн газрууд цахим орон зайг хянахыг хичээж байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Цахим ертөнцийн эрх чөлөөгүй орноор Хойд Солонгос тодорч 0 оноо авсан бол ОХУ, Пакистан, Иран, Хятад улсууд 4 оноотойгоор удаалав.
Харин интернэт хамгийн их эрх чөлөөтэй оронд 92 оноотой 11 орон жагссан нь Бельги, Коста-Рика, Зүүн Тимор, Шинэ Зеланд, Дани, Финланд, Исланд, Лихтенштейн, Норвег, Словак, Суринам байлаа.
Монгол Улсын хувьд 74 оноотой хүснэгтийн 42-т жагссан байна. Их Британи 52 оноо, Өмнөд Солонгос 32 онотой байгаа нь энэ улсын Засгийн газраас цахим орон зайд хяналт тогтоох гэж оролддог болохыг харуулж байгаа юм.
Нийтэлсэн огноо2026-04-08





