1 DEMOCRATIC PARTY BEGINS WORK TOWARD CONSECUTIVE VICTORIES IN 2027 AND 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/20      2 MONGOLIA CROWNED ASIAN JUDO MIXED TEAM CHAMPION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      3 RATEGAIN PARTNERS WITH MIAT MONGOLIAN AIRLINES WWW.M.DAILYHUNT.IN PUBLISHED:2026/04/20      4 NEARLY 50 E-VEHICLE INJURIES REPORTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/19      5 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/19      6 PRIME MINISTER MEETS NEWLY APPOINTED AMBASSADORS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/19      7 LONDON HOSTS MONGOLIAN CAMEL DAY EVENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      8 NATIONWIDE CALVING REACHES 4.2 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/16      9 GOVERNMENT LIFTS PERMIT REQUIREMENTS FOR 146 BUSINESS ACTIVITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      10 UNDP AND ULAANBAATAR MUNICIPALITY LAUNCH SOLAR‑POWERED EV CHARGING STATION PROJECT TO SUPPORT CLEAN URBAN MOBILITY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/16      ӨНӨӨДРӨӨС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УЯН ХАТАН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ШҮҮХ З. ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ТУС БҮРД НЬ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ, НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХИЙГ 5 ЖИЛ ХАСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ТӨМӨР ЗАМ БАРИХ ЗОРИУЛАЛТААР ЖИЛИЙН 17 ХУВИЙН ХҮҮТЭЙ 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД БОСГОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ОХУ-ААС АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 84 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     НЭРЭЭ СОЛЬЖ, ТӨСВӨӨ ТЭЛСЭН ДАРХАН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР МАКЕТ ХЭВЭЭР ХОЦРОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     УЛААНБААТАРТ ААН, БАЙГУУЛЛАГЫН 70 ХУВЬ НЬ ТӨВЛӨРСӨН БАЙДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     АРДЧИЛСАН НАМЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.БАЯРЦОГТЫГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төмөр зам барих зориулалтаар жилийн 17 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн бонд босгов www.itoim.mn

Төрийн өмчит компаниудаас Монголын төмөр зам ТӨХК анх удаа өөрийн хөрөнгөөр батлан даан төмөр замын бүтээн байгуулалтад зориулж дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай босголоо. Арилжааны андеррайтераар Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь ажилласан байна.
Энэхүү бонд нь жилийн 17 хувийн хүүтэй байгаа нь нэлээд өндөрт тооцогдож байна. Ямартай ч энэхүү эх үүсвэрийг Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татаж энэхүү бондоо буцаан төлөхөөр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилт төлөвлөгөөний хэрэгжилт, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрээд байна. Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх нөхцөл бүрдсэнийг холбогдох албаныхан онцолсон.
Энэхүү төмөр замын төсөл нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд нийслэл хотыг олон улсын шинэ нисэх буудалтай төмөр замаар холбож, тээвэр, ложистикийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийн чухал дэд бүтцийн шийдэлд тооцогдож байгаа юм.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-04-20