1 NATIONWIDE CALVING REACHES 4.2 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/16      2 GOVERNMENT LIFTS PERMIT REQUIREMENTS FOR 146 BUSINESS ACTIVITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      3 UNDP AND ULAANBAATAR MUNICIPALITY LAUNCH SOLAR‑POWERED EV CHARGING STATION PROJECT TO SUPPORT CLEAN URBAN MOBILITY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/16      4 PASTURE-RAISED LIVESTOCK SHOW 60-70% AVERAGE CARCASS YIELD WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/16      5 MINISTER OF EDUCATION REVIEWS AI-BASED ENGLISH LEARNING PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      6 MONGOLIA PARTNERS WITH EU TO MODERNIZE PUBLIC FINANCIAL MANAGEMENT WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/04/15      7 SCHOLARS PROPOSE USING ‘MONGOL’ TO REFER TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      8 THE MONGOLIAN MINING TRAP WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/04/15      9 ERDENES TAVANTOLGOI, SAIL TO ADVANCE COKING COAL TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      10 MONGOLIA SEEKS RENEWABLE ENERGY AND GREEN TECHNOLOGY TIES WITH SOUTH KOREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      НЭРЭЭ СОЛЬЖ, ТӨСВӨӨ ТЭЛСЭН ДАРХАН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР МАКЕТ ХЭВЭЭР ХОЦРОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     УЛААНБААТАРТ ААН, БАЙГУУЛЛАГЫН 70 ХУВЬ НЬ ТӨВЛӨРСӨН БАЙДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     АРДЧИЛСАН НАМЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.БАЯРЦОГТЫГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     Б.БАТЦЭЦЭГ: 146 ТӨРЛИЙН БИЗНЕСИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, МЭДЭГДЭЭД ЭХЭЛДЭГ БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ “MONGOLIA” БУС “MONGOL” ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ХЭРХЭН ТААМАГЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     “ЭТТ” ХК-Д “ШУРГАЛСАН” БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР НЭРТҮҮДЭД ЖИЛД 624 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХ ЦАГААН БУДААНЫ ШИНЭ СОРТ ТАРИАЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нэрээ сольж, төсвөө тэлсэн Дархан арьс, шир боловсруулах үйлдвэр макет хэвээр хоцров www.gogo.mn

Манай улс малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, арьс, ширээ дотооддоо боловсруулах цаашлаад экспортод гаргах зорилт дэвшүүлээд цөөнгүй жил болж байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталж, 2022 онд шинэчлэн найруулсан байдаг. Гэвч ашиглалтад орж, ашгаа өгч эхэлсэн үйлдвэр, технологийн паркгүй байсаар өдийг хүрэв. Эдгээрээс олны ч чихэнд хамгийн их хүрсэн Дарханы арьс, шир боловсруулах үйлдвэр бүтэлгүйтсэн болохыг ХХААХҮ-ийн шинэ сайд зарлалаа. Иймд тус төслийн төсөвт өртөг, гүйцэтгэлийн талаар хүргэе.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэж, 2018 оноос бэлтгэл ханган, 2019 оноос орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Инэгэхдээ аймгийн засаг захиргаанаас тус төсөлд 180 га талбай ашиглуулахаар олгож, үүгээрээ компанийн 15 хувийг эзэмшсэн  аж:

Төслийн нийт төсөвт өртөг нь 86.2 тэрбум төгрөг. Уг цогцолборыг Жилдээ 10 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадал бүхий 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос, ноолуур боловсруулах, угаах самнах хоёр үйлдвэр, мөн эсгийний үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтэцтэй байхаар төлөвлөсөн.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн дараа буюу 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Энэ хугацаанд цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлууд хийгджээ. Нийт 40,8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж 47,4 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Гэхдээ төслийн талбай дахь бүтээн байгуулалтын харагдах байдал гүйцэтгэлийн хувьтай харьцуулахад хангалтгүй талаар цөөнгүй тайлан мэдээнд дурджээ.

Тус төсөл зогсох болсон гол шалтгаануудын нэг нь чанаргүй зээл, зээлийн хүүгийн дарамт. Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн хүү нь 9.1 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хохирсон байна. Энэ үед дахин аудит оруулж гаргасан үнийн дүнгээр хувийн хэвшилтэй тохиролцож чадвал уг цогцолборын дэд бүтцийг төр худалдан авч цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэх аудитын дүгнэлт гарсан аж.

Ийн хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалт зогсонги байдалд орж цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон тул төр өөрөө барихаар шийдэж. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК -г байгуулсан байна. Ингээд дээр дурдагдаж буй хувийн хэвшлийн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай зэрэгцэн оршиж, ажиллаж эхэлж байгаа юм.

ТӨХХК -ийн төсөл нь 25 га талбайтай. Төслийн нийт төсөвт өртөг нь 516 тэрбум төгрөг. Үүнээс дэд бүтэц нь 119, барилга нь 397, нийтдээ 2300 орчим ажлын байр бий болгож, дөрвөн сая богийн арьс, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Жилдээ дөрвөн сая хонь, ямааны арьс, 400 мянган ширхэг бодийн шир боловсруулах хүчин чадалтай, 810 ажиллагчтай байх бөгөөд бие даасан цэвэрлэх байгууламж, инженерийн дэд бүтэцтэй байхаар тусгасан.

Энэ цаг үеэс төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажлуудыг Хөгжлийн банк зээлийн өр төлбөрт тооцон авч, ТӨХХК-д шилжүүлэх хэлцэл хийх удаагийн дараагийн оролдлогууд эхэлжээ. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-аас төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг асуудал ч хөндөгдөж байж.

Асуудал үүгээр дуусахгүй. 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор ”Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-г ”Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” төрийн өмчит хязгаарлагдмал хувьцаат компани болгон өөрчилсөн байна. Мэдээж, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрээ зүтгүүлэх агуулга энд багтсан.

Гэвч өмнөх асуудлууд нь цэгцрээгүй. Ёстой л ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн "Дарханы арьс ширний үйлдвэр бүтэлгүйтсэн. Төлбөр мөнгөө олж авах асуудал руугаа л орсон нь дээр. Тэнд юм хийж байгаа, бүтээн байгуулалт үргэлжилж байгаа гэж түмэн олныг хуурах боломжгүй" гэдэг үнэн болж таарлаа. Нэрийг нь хэдэнтээ сольж, төсвийг дахин дахин нэмж зүтгүүлээд ч энэ төсөл макет хэвээр үлдэв бололтой.

Д.ХАДААН



Нийтэлсэн огноо2026-04-16