ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ www.montsame.mn
Татварын байгууллагаас Төрийн сангаар дамжуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасан орон сууц хуралдаж авсан, сургалтын төлбөрийн хөнгөлөлт зэрэг 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Энэ жил нийт 28,879 татвар төлөгчид 57.1 тэрбум төгрөгийг хөнгөлөлт, буцаан олголт байдлаар олгох юм байна. Үүнээс анх удаа 7,527 иргэнд 28.4 тэрбум төгрөг, давтан байр авсан 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөр 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, бусад 12 иргэнд 29.8 сая төгрөгийг тус тус олгох ажээ.
Нийтэлсэн огноо2026-04-20





