1 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      2 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      3 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      4 DRAFT LAW ON AVIATION FUEL SUPPLY AGREEMENT WITH RUSSIA TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      5 MONGOLIA TO PRESENT AI-POWERED GREEN DATA CENTER PROJECT AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      6 MONGOLIA WELCOMES 222,642 TOURISTS IN FIRST FOUR MONTHS OF 2026, MARKING 17% INCREASE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/14      7 MONGOLIA’S BUDGET PROJECTIONS PRIORITISE RECURRENT SPENDING OVER STRATEGIC DEVELOPMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/05/14      8 FOREIGN FINANCING REMAINS SIGNIFICANT IN MONGOLIA’S BUDGET POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      9 THE STEPPE IS NOT A FORTRESS: WHAT MONGOLIA CAN LEARN FROM IRAN’S MOSAIC DEFENSE (OPINION) WWW.SMALLWARSJOURNAL.COM PUBLISHED:2026/05/14      10 MONGOLIA PLANS TO ADVANCE COOPERATION WITH FRANCE TO STRATEGIC PARTNERSHIP LEVEL WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/14      "РИО ТИНТО" МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛАА САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТАЛ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     COP 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “MTZ БОНД”-ЫГ ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТӨГРӨГИЙН ХАНШ 6.90 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСӨЛ ЗОГСОХГҮЙ, ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТЭД РИО ТИНТО КОМПАНИЙГ ШАЛГУУЛАХААР АВСТРАЛИ, АНГЛИЙН АТГ-Т ХАНДАХАА МЭДЭГДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ЖДҮ-ийн зээлийн хугацааг 8 жил болгож, хүү 5 хувь байхаар баталлаа www.itoim.mn

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан билээ.
Тэгвэл энэ дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгох журмыг өөрчлөх сайдын тушаал батлагджээ. Гол өөрчлөлт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн хугацааг 8 жил, хүү нь 5 хувь байхаар баталжээ. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг хүнсний үйлдвэр, мал аж ахуйн, газар тариалан болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханд үүрэг болгосон байна.
Мөн 2020-2025 оны онд тус сангаас хөнгөлөлттэй зээл авсан зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн үндсэн төлөлтийг 2 хүртэл жилээр, зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоолсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг хоёр хүртэл жилийн хугацаагаар сунгаж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийн газарт зөвшөөрсөн байна.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллахыг тус тус даалгажээ.
Өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа хууль, журмын хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 5 жилийн хугацаатай, 3 хувийн хүүгээр олгож байсныг ийнхүү хугацааг сунгаж, хүүг хоёр хувиар нэмэгдүүлжээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэх тооцоог үндэслэн дээрх өөрчлөлтийг хийсэн байна.
Сануулахад, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"  гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна гэж заасан байдаг.
Борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарч зээл олгох дээд хэмжээг дараах байдлаар тогтоохоор журамд заасан байдаг аж.


Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-04-21