1 CHINESE APT ABUSES MULTIPLE CLOUD TOOLS TO SPY ON MONGOLIA WWW.DARKREADING.COM PUBLISHED:2026/04/24      2 HOW A SINKING LITHOSPHERIC ROOT RAISED MONGOLIA'S HANGAY MOUNTAINS WWW.PHYS.ORG PUBLISHED:2026/04/24      3 MONGOLIA AGREES PETROLEUM PRODUCT SUPPLIES AT DOMESTIC MARKET PRICES WITH RUSSIA WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/24      4 MEAT EXPORT REVENUE REACHES USD 345.3 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/24      5 BUSINESSES SIGN AGREEMENTS WORTH OVER USD 20 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/24      6 PRESIDENT U.KHURELSUKH MEETS WITH ARMENIAN PRESIDENT VAHAGN GARNIKI KHACHATURYAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/24      7 N.UCHRAL: DIESEL FUEL COULD REACH MNT 6,400 IN MAY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/23      8 WHY BRITAIN’S PARTNERSHIP WITH MONGOLIA MATTERS FOR OUR GROWTH AND SECURITY WWW.POLITICSHOME.COM PUBLISHED:2026/04/23      9 CONDÉ NAST TRAVELLER ANNOUNCES SEVEN NATURAL WONDERS OF THE WORLD WWW.HOSPITALITYNET.ORG PUBLISHED:2026/04/23      10 MONGOLIA PRESENTS THREE ENVIRONMENTAL INITIATIVES AT ASTANA SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 50.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     "ХҮННҮ ХОТ"-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 137 ГАРААШИЙГ БУУЛГАЖ ГАЗРЫГ НЬ ЭНЭ ОНДОО ТОХИЖУУЛЖ ДУУСГАНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     Б.НАЙДАЛАА: ЭНЭ ЖИЛ 150 МВТ-ЫН ХОЁР ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ӨГӨӨЖ 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ААН-ҮҮДИЙН ТАТВАРЫН ӨР ₮3.8 ИХ НАЯД, НДШ-ИЙН ӨР ₮155 ТЭРБУМД ХҮРЭЭД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     З.ГАН-ОЧИР: ОРМУЗЫН ХООЛОЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨГӨӨР НҮҮРС, УРАН, ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛТ ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ШАЛГАРСАН КОМПАНИ ХОХИРОЛ НЭХЭМЖЛЭХ БАЙХ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     МОНГОЛ, КАЗАХСТАНЫ КОМПАНИУД 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Найдалаа: Энэ жил 150 МВт-ын хоёр эх үүсвэрийг ашиглалтад оруулна www.itoim.mn

Эрчим хүчний сайд Б.Найдалаатай ярилцлаа.
-Та ажлаа аваад бүрэн танилцаж дууссан уу. Энэ жил 2026 онд эрчим хүчний эх үүсвэр нэмэх хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эх үүсвэрээ хэр хэмжээгээр нэмэх вэ?
-Энэ жил нэмэгдэх эх үүсвэр хоёрхон байна. Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 70 МВт-ын станц барьж байна. Долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Цаг хугацаанд нь оруулах талаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Нөгөө нь БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийн ажлыг хийж байгаа. Үүнийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хоёр нийлээд 150 орчим МВт-ын чадал нэмэгдэнэ. 150 МВт гэдэг бол энэ жил маш хангалтгүй. Хойд хөршөөсөө ч цахилгаан аваад дутагдалд орно. Энэ бол хэн нэгэн богино хугацаанд шийдэж чадах асуудал биш. Тиймээс Эрчим хүчний сайдын хувьд, шинээр байгуулагдсан Засгийн газрын хувьд онцгой анхааран ажиллана. Ерөнхий сайд онцгой анхааран дэмжиж ажиллаж байгаа. Эрчим хүчний салбар зөвхөн манай салбарын асуудал биш. Энэ эдийн засгийн өсөлтийн тухай асуудал. Эрчим хүчний салбар босож байж эдийн засаг өснө. Эдийн засаг өсөж байж ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Ингэж байж цалин тэтгэврээ нэмнэ.
-Тэгвэл эрчим хүчний үнийг зайлшгүй шаардлагатайг хэлж байгаа. Хэзнээс ямар байдлаар нэмэх вэ?
-Үнэ нэмнэ гэсэн асуудал байхгүй. Гэхдээ энэ салбарыг өр ширнээс гаргах бодлого хэрэгтэй байгаа. Үүнийг Ерөнхий сайд анхаарч чиглэл өгсөн. Үнэ нэмнэ гэж шууд битгий яриасай. Үнийг зохистой түвшинд тогтвортой байлгах явдал юм. Хэрэггүй зардлыг танах, шаардлагагүй ажил байвал зогсоож өртгийг бууруулах хэрэгтэй. Үүнд цахимжуулах, засаглал сайжруулах, техник технологи сайжруулах гэх мэт ажлууд орно. Энэ салбарт 17 мянган хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг улсаараа бага үнэлж байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага үнээр борлуулж байгаа. Тэглээ гээд цахилгааны үнийг нэмнэ гэж ойлгож болохгүй. Зохистой түвшинд аваачна.
-Өнгөрсөн өвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, өнгөрсөн өвөл цахилгаан хязгаарлахгүй гэсэн. Гэтэл түлш нь хөлдөөд цахилгаан хязгаарласан. Ирэх өвөл дахиад ийм асуудал гарахгүй байх тал дээр ямар ажил хийх вэ?
-Өнгөрсөн жил тооцоолоогүй асуудлууд гарч, чадлын дутагдал үүсэж цахилгаан хязгаарласан. Энэ жил эрсдэл бол байгаа. Гэхдээ үүнийг дахин гаргахгүйн тулд засвар үйлчилгээ тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн өвлөөс өмнө ямар эх үүсвэр байж болохыг судалж байна. Амжуулж шийдэх зөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхий сайд үнийг тогтвортой байдлаар, аажмаар, урт хугацааны тэнцвэрт хүрэхээр болго гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ гэхдээ үнэн нэмнэ гэсэн үг биш.
-Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлэхээр жагсаал хийсэн. Цахилгааны үнийг нэмсэн эх үүсвэрээр ажилчдынхаа цалинг нэмээгүй юм уу. Мөн салбарын компаниуд зээл авч цалингаа тавьж байгаа гэсэн мэдээлэл гарсан?
-Эрчим хүчний компаниуд нэлээд олон тэрбумаар хэмжигдэх өртэй байна. Үнэ тарифын зохисгүй байдлаас болоод богино хугацаандаа өрөнд орчихоод байна. Ядаж үйлдвэрлэж байгаа өртгөөрөө зарахгүй болохоор юугаараа цалингаа тавих вэ. Энэ бол олон жил ужиграад явсан асуудал. Тиймээс үүнтэй холбоотой шийдлийг удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
-Өмнөговь аймаг бонд босгож цахилгаан станц барихаар болсон. Энэ ачааллыг хуваалцах уу?
-Өмнөговь аймаг орон нутгийн бонд гаргаад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар ажиллаж байгаа. Үүнийг салбар яам дэмжээд явна. Иймэрхүү байдлаар орон нутаг болон бусад нэгжүүд өөрт таарсан эх үүсвэрээ хангах, тархмал байдлаа асуудлаа шийдэх нь зөв гэж үзэж байгаа.
-ОХУ-аас өвлийн оргил ачааллын үед цахилгаан авдаг. Тэгвэл дайны нөхцөл байдлаас шалтгаалан импортын цахилгааны хэмжээнд ч юм уу өөрчлөлт орох уу?
-Онцгой нөхцөл байдал гэвэл ямар ч асуудал үүсэж болно. Гэхдээ одоогийн байдлаар эрчим хүчний импортод ямар ч асуудал гараагүй, хэвийн байна.
-Ярилцсанд баярлалаа.

Лхагважаргал ОДОНЧИМЭГ

Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-04-24