1 REAL WAGE GROWTH LAGS BEHIND NOMINAL GAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/29      2 LOWER THE PRESSURE INSTEAD OF CLOSING BUSINESS ACCOUNTS! WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/04/29      3 BANK OF MONGOLIA TO SUPPORT COMMERCIAL BANKS SECURING LONG-TERM FOREIGN FUNDING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/29      4 UNDP, GEF, AND GOVERNMENT OF MONGOLIA LAUNCH GREEN AND INCLUSIVE CITIES INITIATIVE TO TRANSFORM URBAN DEVELOPMENT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/29      5 JADE GAS HOLDINGS SECURES KEY APPROVAL FOR MONGOLIAN GAS PRODUCTION LICENCE WWW.SMALLCAPS.COM.AU PUBLISHED:2026/04/28      6 MARKET ENTERING SHORT-TERM STABLE GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      7 BEAR ATTACKS LIVESTOCK, DESTROYS BEEHIVE IN SELENGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/28      8 MONGOLIA HAS SUBMITTED A BID TO HOST THE 2038 ASIAN GAMES, COMPETING WITH SOUTH KOREA AND INDIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/28      9 WHAT CAN WE, MONGOLIANS, LEARN FROM THE COUNTRY THAT PRODUCES 40% OF THE WORLD'S URANIUM? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/28      10 EXPERTS HIGHLY EVALUATE ECONOMIC COOPERATION BETWEEN MONGOLIA, CHINA, AND RUSSIA AT THE TRANSBAIKAL FORUM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/28      ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ЭНТОНИ БЛИНКЕНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААРХ ЗАХИДАЛД ЯМАР АГУУЛГУУД ТУСГАЖ БАЙВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Б.ДАВААДАЛАЙ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ТАЗ: 2025 ОНД 13284 ХҮН ТӨРИЙН АЛБАНААС ГАРСАН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     Г.ЭНХТАЙВАН: БАНКУУД ГАДНААС УРТ ХУГАЦААТАЙ ЭХ ҮҮСВЭР ТАТВАЛ МОНГОЛБАНК ДЭМЖИНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ЭНЭ ОНД 34 БАЙРШИЛД 410 ГАРААШ БУУЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА ИРЭХ ОНЫ ЭХЭНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ЭКСПОРТЫН БООМТУУД ДЭЭРХ ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРЫГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     НОГООН НУУР ОРЧИМД ХИЙМЭЛ НУУР, НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТЕНДЕРИЙН ХАР ЖАГСААЛТЫГ ЗАРЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Энтони Блинкенд хүрсэн Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдлаарх захидалд ямар агуулгууд тусгаж байв www.eguur.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 2021 онд сенатор байхдаа АНУ-ын сенатор Патрик Лихитэй хамт тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен руу Монгол Улсын талаар бичиж байсан захидлыг "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн эх болон rubio.senate.gov-аас орчуулан хүргэж байна. Захидалд,

"Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга Блинкен танаа.

Бид өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдлын талаар танд хандаж байна. Тус улсад өрнөж буй улс төрийн үйл явдлууд нь ардчиллын ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар санаа зовниж байна.

Таны мэдэж байгаачлан, Монгол Улс бол ардчилсан засаглалын гайхалтай амжилтын түүх. Тус улс нь БНХАУ болон ОХУ гэсэн хоёр авторитари улсын дунд оршиж байгаа тул энэ амжилт нь бүр ч чухал. БНХАУ өмнө нь Монгол Улс руу газар нутгаа тэлэх сонирхол илэрхийлж байсан. Одоо ч ийм санаа агуулж байж магадгүй юм.

Монгол дахь ардчилал үргэлжлэн цэцэглэн хөгжих нь АНУ-ын урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ. Гэвч сүүлийн үед тус улсын парламент, шүүх засаглал болон ерөнхийлөгчийн зүгээс маргаантай алхмууд хийгдэж байна.

Жишээ нь, одоогийн ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхийг нь хассан ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг тус улс яаран баталсан. Мөн парламентын энэхүү үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж магадгүй байсан Үндсэн хуулийн цэцийн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс эрх баригч намыг татан буулгах тухай онцгой хүсэлтийг Дээд шүүхэд гаргалаа.

дгээр үйл явдлууд нь улс төрийн хямрал үүсгэж, зургаадугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн итгэл найдвартай байдлыг унагаж болзошгүй байна.

Ийм нөхцөл байдал үүссэн тул бид Төрийн департаментыг Монгол дахь улс төрийн бүх талуудтай яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаа юм. Яриа хэлэлцээний зорилго нь өсөн нэмэгдэж буй хурцадмал байдлыг намжаах явдал юм.

Мөн хэн нэгнийг үндэслэлгүйгээр сонгуульд оролцох эрхийг нь хасахгүй байж, нам бүр өөрийн сонгосон нэр дэвшигчээ сонгуулийн саналын хуудсанд оруулах эрхийг нь эдлүүлэх зорилготой. Үүний зэрэгцээ хараат бус шүүх засаглалыг дэмжих нь чухал юм.

Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай (USAID) хамтран ажиллахыг бид зөвлөж байна. Ингэхдээ сонгуулийн саналын хайрцгаар дамжуулан Монголын ард түмэн дуу хоолойгоо хүргэх эрхийг нь хааж боогдуулах аливаа оролдлогыг баримтжуулах хэрэгтэй. Үүний тулд олон улсын сонгуулийн ажиглагчдын багийг санхүүжүүлэх асуудлыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Сонгуулийн хуульд эцсийн мөчид өөрчлөлт оруулах нь засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг алдагдуулдаг. Энэ нь тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй.

Үүнээс гадна, эдгээр үйл явдлууд нь Монгол Улсыг БНХАУ-ын Коммунист намын нөлөөнд улам өртөмтгий болгож байгаад бид санаа зовж байна. Коммунист нам нь Монголын зарим удирдагчидтай авлигаар холбогдож, тус улсын ардчилал, хууль дээдлэх ёс болон шүүхийн тогтолцоог сулруулахыг оролдож байна.

2016 оны арваннэгдүгээр сард Дээрхийн гэгээн Далай лам Монголд айлчилсны дараа БНХАУ-ын зүгээс Монгол улсад эдийн засгийн хориг тавьж шийтгэсэн. Тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан улс төрч Ц.Мөнх-Оргил Бээжингийн шаардлагыг олон нийтийн өмнө дэмжсэн. Тэрбээр Далай ламыг дахин Монголд айлчлахыг Улаанбаатар хориглох ёстой гэж мэдэгдсэн юм. Төвөд Буддын шашин бол Монголын гол шашин учир олон монголчууд Далай ламыг үнэнчээр дагадаг байхад энэ нь үнэхээр цочирдом мэдэгдэл байсан билээ.

2017 оны арванхоёрдугаар сард эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бээжинд айлчилж ярилцлага өгөхдөө "Бид Хятадын Коммунист нам болон Хятад улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд дараагийн алхмыг хийхэд бэлэн байна. Ингэснээр хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны төлөө хичээнгүйлэн ажиллах болно" гэжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2021 оны гуравдугаар сард МАН-ын 100 жилийн ойгоор мөн үүнтэй төстэй мэдэгдэл хийсэн гэж мэдээлэгдсэн. Мөн сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам болон МАН-ын хооронд ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнуудыг хамарсан албан ёсны хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын цөм хэвээр байх ёстой. Ялангуяа Хятадын Коммунист нам зэрэг авторитари хүчнүүд дэлхий даяар эдгээр үнэт зүйлсийг устгахын тулд уйгагүй ажиллаж байгаа одоо үед энэ нь бүр ч чухал юм. Бид АНУ болон Монгол Улсын харилцааг бэхжүүлж, Монгол дахь ардчиллыг дэмжих арга замыг олохын төлөө тантай хамтран ажиллахыг хүсэж байна.

Хүндэтгэсэн,

АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рубио

АНУ-ын Сенатын танхимын гишүүн Патрик Лихи" гэжээ.



Нийтэлсэн огноо2026-04-29