2025 онд төрөлт 5.7 хувиар, нас баралт 2.1 хувиар багасжээ www.montsame.mn
Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 5.7 хувиар буурчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төрөлтийн нийлбэр коэффициент /ТНК/ буюу нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралын хугацаанд төрүүлэх дундаж хүүхдийн тоо 2025 оны байдлаар 2.4 байна.
Харин нас баралтын хувьд 2025 онд улсын хэмжээнд 19.1 мянган хүн нас барсан нь өмнөх оныхоос 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нас баралтын ерөнхий коэффициент буюу тухайн жилийн 1000 хүн тутамд ногдох нас баралтын тоо 2025 онд 5.4 байгаа юм.
Эдгээр үзүүлэлт нь хүн амын өсөлт, бүтэц, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой статистик мэдээлэлд тооцогддог байна.
Нийтэлсэн огноо2026-05-05





