1 MONGOLIA, UN REVIEW COOPERATION AND SET PRIORITIES AHEAD OF COP17 WWW.ZMS.MN PUBLISHED:2026/05/02      2 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      3 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      4 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      5 GOVERNMENT TO FUND THERMAL POWER PLANT REPAIRS FROM RESERVE FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      6 MONGOLIA RISES 17 PLACES IN PRESS FREEDOM INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      7 MONGOLIA-CUBA PARLIAMENTARY GROUP CHAIR MEETS AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      8 CHINA ADVANCES INNER MONGOLIA AS A KEY HUB FOR NORTHERN OPENING UP WWW.ALWIHDAINFO.COM PUBLISHED:2026/05/01      9 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      10 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДЫН ГАДНА ФАСАД ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “БАДРАХ ЭНЕРЖИ”, “МОННИС ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИУД ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ОРОН ТООГ ДАХИАД Ч ЦӨӨЛНӨ. ҮР АШИГГҮЙ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бохир усны 40 орчим км шугамыг шуудуу ухалгүй доторлох технологиор шинэчилнэ www.gogo.mn

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан үерийн хамгаалалтын системийг бий болгох юм. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг уламжлалт арга буюу газар ухаж шууд солихгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломжийг олгодог. Ингэснээр зам талбай сэтлэх, хөдөлгөөн хаах зэрэг хүндрэл багасаж, барилгын ажлын явцад үүсэх тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурах ач холбогдолтой. 

Төслийн хүрээнд нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 орчим худгийг засварлахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20–30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30–50 жилээр уртасна. 

Инженерийн системийн найдвартай байдал дээшилснээр гэнэтийн эвдрэл, осол, доголдлын давтамж буурах юм. Бохир усны алдагдал, нэвчилт буурснаар хөрс болон газрын доорх усны бохирдол багасаж, эвгүй үнэр, халдвар тархах эрсдэл буурна. Энэ нь нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр их хэмжээний бороо, үерийн үед бохир ус халих, гудамж талбай усанд автах эрсдэл буурна. Төслийн хэрэгжилтийн явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо нэмэгдэж, ажлын байр бий болох, инженер техникийн ажилтнуудын ур чадвар дээшлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр өгөөж бий болно. 

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь зөвхөн хуучирсан шугам солих ажил биш, Улаанбаатар хотыг илүү аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйд хүргэх суурь дэд бүтцийн шинэчлэл байхаар төлөвлөсөн. 

Эх сурвалж: Ulaanbaatar.mn 



Нийтэлсэн огноо2026-05-02