1 CHINA, MONGOLIA TO HOLD JOINT ARMY TRAINING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/19      2 TMK TAPS LOCAL LPG GIANT IN NEW MONGOLIAN GAS-TO-POWER DEAL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2026/05/18      3 N.UCHRAL: MAYOR KH.NYAMBAATAR DISMISSED FROM HIS POST WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/18      4 AT THE CANNES FILM FESTIVAL, A PRESENTATION OF EIGHT MONGOLIAN FILM PROJECTS TOOK PLACE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/18      5 WHICH COUNTRIES WERE NEVER INVADED BY BRITAIN? WWW.WORLDATLAS.COM PUBLISHED:2026/05/18      6 VAIL INTERNATIONAL HOCKEY TO TRAVEL TO MONGOLIA, CHINA AND SOUTH KOREA ON ‘PUCK DIPLOMACY’ MISSION WWW.VALIDAILY.COM PUBLISHED:2026/05/18      7 FRANCE TO SEND LARGE DELEGATION FOR COP17 CONFERENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/17      8 N.UCHRAL: HIGHER VAT REFUNDS WOULD BENEFIT CITIZENS WITH LUXURY CONSUMPTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/17      9 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      10 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      “РИО ТИНТО-ГИЙН ТАЛ ХҮССЭН ХЭМЖЭЭНД БУУЛТ ХИЙХГҮЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     НИЙСЛЭЛИЙН МАН ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     УЛААНБААТАР ХОТОД ХАГАС ЗУУН ЖИЛДЭЭ УСНЫ ХОМСДОЛООС АЙХГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА, БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ₮6.6 ТЭРБУМЫГ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Т.ДАВААДАЛАЙГ ЭЦА-НААС 24 ДЭХ ӨДРӨӨ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     МАХНЫ ҮНЭЭС БОЛЖ ХАНГАЙН БҮСИЙН ХАА-Н САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЙШЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ СУРАГЧДЫН 262 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЫГ ЖУРАМЛАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЧОЙР-ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫГ ХЯТАДЫН КОМПАНИ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     "ЯАРМАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ САЛБАР ШУГАМУУДЫГ ШИНЭЧИЛНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Махны үнээс болж Хангайн бүсийн ХАА-н салбарын зөвлөгөөн хойшлов www.eguur.mn

Хотын даргыг огцруулах "барьц" болсон махны үнэ бүсийн зөвлөгөөнийг ч мөн хойшлуулав. Тодруулбал, Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт энэ сарын 18-нд Өвөрхангай аймагт болох товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Шалтгаан нь махын үнийн асуудал өндрөө авч, салбарын сайд болон яаманд нөөцийн махны худалдаанаас эхлээд эмхлэх асуудал "овоорсонтой" холбоотой гэнэ.

Энэ бол эрх баригчдын талцал, улстөржилтийн хөлд тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн ажил хэрхэн чирэгддэг болохыг харуулсан дүр зураг юм. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Хаврын тариалалт, ноос ноолуур, мал төллөлтийн ажил ид өрнөж буй цаг дор иргэд, бизнес эрхлэгчид аймаг дамнаж зөвлөгөөнд оролцохын тулд эртнээс ажлаа зохицуулдаг. Гэтэл цаг нь тулсан үед цуцалсан нь иргэдийг чирэгдүүлсэн явдал мөн.

ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 11-нээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 25-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. Гэвч явцын дунд ийн тодорхойгүй хугацаагаар хойшилсноор дараа дараагийн ажлуудад хүлээлт үүсэж байгаа юм.

Одоогоор Говийн бүсийн хэлэлцүүлгийг Дундговь аймагт, Зүүн бүсийн хэлэлцүүлгийг Хэнтий аймагт тус тус зохион байгуулжээ.

Бусад бүсийн товлолт хуваарь:

2026.05.20-нд Баруун бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Ховд аймагт
2026.05.23 нд Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт
2026.05.24-25-нд Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан-Уул аймагт тус тус болно.
Д.ХАДААН



Нийтэлсэн огноо2026-05-19