1 CHANGE OF HIS MAJESTY’S AMBASSADOR TO MONGOLIA: EDWIN SAMUEL WWW.GOV.UK PUBLISHED:2026/05/19      2 BEYOND AID AND TRADE: JAPAN, MONGOLIA, AND THE CRITICAL MINERALS OPENING WWW.CSIS.ORG PUBLISHED:2026/05/19      3 STATE BUDGET REVENUE RISES BY MNT 1.2 TRILLION IN FIRST FOUR MONTHS OF 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      4 MONGOLIA PROMOTES ENERGY, FINANCIAL SECTOR COOPERATION IN TOKYO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      5 FOREIGN MINISTER RECEIVES DELEGATION FROM U.S. MILLENNIUM CHALLENGE CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      6 HONORARY CONSULS OF MONGOLIA APPOINTED IN THE U.S. STATES OF MINNESOTA AND UTAH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      7 CHINA, MONGOLIA TO HOLD JOINT ARMY TRAINING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/19      8 TMK TAPS LOCAL LPG GIANT IN NEW MONGOLIAN GAS-TO-POWER DEAL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2026/05/18      9 N.UCHRAL: MAYOR KH.NYAMBAATAR DISMISSED FROM HIS POST WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/18      10 AT THE CANNES FILM FESTIVAL, A PRESENTATION OF EIGHT MONGOLIAN FILM PROJECTS TOOK PLACE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/18      “РИО ТИНТО-ГИЙН ТАЛ ХҮССЭН ХЭМЖЭЭНД БУУЛТ ХИЙХГҮЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     НИЙСЛЭЛИЙН МАН ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     УЛААНБААТАР ХОТОД ХАГАС ЗУУН ЖИЛДЭЭ УСНЫ ХОМСДОЛООС АЙХГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА, БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ₮6.6 ТЭРБУМЫГ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Т.ДАВААДАЛАЙГ ЭЦА-НААС 24 ДЭХ ӨДРӨӨ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     МАХНЫ ҮНЭЭС БОЛЖ ХАНГАЙН БҮСИЙН ХАА-Н САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЙШЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ СУРАГЧДЫН 262 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЫГ ЖУРАМЛАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЧОЙР-ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫГ ХЯТАДЫН КОМПАНИ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     "ЯАРМАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ САЛБАР ШУГАМУУДЫГ ШИНЭЧИЛНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна” www.news.mn

Оюутолгойн хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2026.5.19/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээр ажлын хэсэг нь менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийг миний бие ахалж байна. Хоёрдугаар ажлын хэсэг нь зээлийн хүүгийн хэмжээг бууруулах чиглэлтэй бөгөөд Сангийн сайд З.Мэндсайхан удирдан ажиллаж байна. Харин Засгийн газрын 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ахалж байна.

Өнөөдөр “Рио Тинто”-той хийх хэлэлцээр үргэлжилнэ. Ажлын хэсгийн зүгээс хатуу шаардлага тавьж байгаа. Энэ нь нийтдээ дөрөв дэх удаагийн уулзалт болж байна. Хэрэв асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол цаашид дахин хэлэлцээр хийхгүй гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн.

Хөрөнгө оруулагчид Монголын ард түмний хүлээлт, итгэлийг ойлгож, сайн мэдээ дуулгахын төлөө ажиллана гэдэгт найдаж байна. Одоогийн төлөгдөж буй төлбөрөөс тодорхой хэмжээний бууралтыг хийлгэх зорилт тавин ажиллаж байгаа. Гэхдээ хэлэлцээрийн агуулга нууцын зэрэглэлтэй тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үр дүн тодорхой болмогц олон нийтэд мэдээлнэ.

Энэхүү хэлэлцээр өнгөрсөн оны төгсгөлөөс эхэлж, ажлын хэсэг байгуулагдсанаас хойш бэлтгэл ажлыг 10 гаруй сарын хугацаанд хийсэн. Сүүлийн 6-7 сарын хугацаанд дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулагдсан ч нөгөө талаас манай хүссэн хэмжээнд буулт хийгээгүй байна. Тэд төслийн төвөгшил, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн эрсдэл зэрэг шалтгаануудыг тайлбарлаж байгаа. Мөн ногдол ашгийг 2030 он хүртэл олгохгүй байх заалттай холбоотойгоор Монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг хэлэлцээрт илэрхийлсэн" гэлээ.



Нийтэлсэн огноо2026-05-19