1 TMK TAPS LOCAL LPG GIANT IN NEW MONGOLIAN GAS-TO-POWER DEAL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2026/05/18      2 N.UCHRAL: MAYOR KH.NYAMBAATAR DISMISSED FROM HIS POST WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/18      3 AT THE CANNES FILM FESTIVAL, A PRESENTATION OF EIGHT MONGOLIAN FILM PROJECTS TOOK PLACE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/18      4 WHICH COUNTRIES WERE NEVER INVADED BY BRITAIN? WWW.WORLDATLAS.COM PUBLISHED:2026/05/18      5 VAIL INTERNATIONAL HOCKEY TO TRAVEL TO MONGOLIA, CHINA AND SOUTH KOREA ON ‘PUCK DIPLOMACY’ MISSION WWW.VALIDAILY.COM PUBLISHED:2026/05/18      6 FRANCE TO SEND LARGE DELEGATION FOR COP17 CONFERENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/17      7 N.UCHRAL: HIGHER VAT REFUNDS WOULD BENEFIT CITIZENS WITH LUXURY CONSUMPTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/17      8 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      9 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      10 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      “РИО ТИНТО-ГИЙН ТАЛ ХҮССЭН ХЭМЖЭЭНД БУУЛТ ХИЙХГҮЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     НИЙСЛЭЛИЙН МАН ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     УЛААНБААТАР ХОТОД ХАГАС ЗУУН ЖИЛДЭЭ УСНЫ ХОМСДОЛООС АЙХГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА, БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ₮6.6 ТЭРБУМЫГ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Т.ДАВААДАЛАЙГ ЭЦА-НААС 24 ДЭХ ӨДРӨӨ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     МАХНЫ ҮНЭЭС БОЛЖ ХАНГАЙН БҮСИЙН ХАА-Н САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЙШЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ СУРАГЧДЫН 262 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЫГ ЖУРАМЛАЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     ЧОЙР-ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫГ ХЯТАДЫН КОМПАНИ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     "ЯАРМАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ САЛБАР ШУГАМУУДЫГ ШИНЭЧИЛНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/18     ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗУРГААН ЭГНЭЭ БОЛГОХ ТӨСЛИЙГ КУВЕЙТИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод хагас зуун жилдээ усны хомсдолоос айхгүйгээр үйл ажиллагаа, бизнесээ тэлэх нөхцөл бүрдлээ www.itoim.mn

АНУ-ын Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд хэрэгжүүлсэн Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах, ус хангамжийн хүртээмжийг сайжруулах, цаашлаад ойрын ирээдүйд үүсэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх стратегийн ач холбогдолтой томоохон төсөл болж байна.
2000-аад оны эхэн үеэс эхлэн эрдэмтэн, судлаачид Улаанбаатар хот усны нөөцийн хомсдолд орох бодит эрсдэл нүүрлэж байгааг анхааруулж ирсэн. Хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчимжилт, үйлдвэрлэл үйлчилгээний тэлэлт зэрэг хүчин зүйлс нь нийслэлийн усны хэрэглээг жилээс жилд нэмэгдүүлж, шинэ эх үүсвэр байгуулах шаардлагыг бий болгосон юм. Уг хөтөлбөр нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна ирээдүйн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготой цогц шийдэл байв. Монгол, Америкийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь урт хугацаанд бодит үр өгөөжөө өгөх, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой хамтран Мянганы сорилтын II Компакт гэрээг баталж, улмаар энэхүү үйлдвэрийн шавыг тавин бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байлаа. Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийг бататгасан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ үйлдвэр нь нийслэлийн иргэд, байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангах чухал ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотыг баруун чиглэлд өргөжин тэлэх, дагуул хот болон шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх томоохон бүтээн байгуулалт юм. АНУ-ын Засгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн мөн энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан төр, хувийн хэвшлийн дотоод, гадаадын бүх байгууллага, хамтран ажилласан хүмүүст талархал илэрхийлж байна.
Бид хөгжлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэж, бүтээн байгуулалтаас ашиглалтын шатанд шилжлээ
МСС-ын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: Монгол Улс эдийн засгаа хувийн хэвшилд түшиглэн төрөлжүүлж буй энэ үед найдвартай дэд бүтэц, тэр дундаа усны тогтвортой хангамж маш чухал байна. Усны Компакт хөтөлбөрийн үр дүнд урт хугацааны ус хангамжийг баталгаажуулснаар үйлдвэрлэлийн шинэ салбарууд хөгжих боломж бүрдэж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлийг бууруулах чухал нөхцөл болж байна. Мөн энэ нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, цаашдын хөгжлийг дэмжих бодит баталгаа болж байгаа юм.
Компакт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр бид хөгжлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэж, бүтээн байгуулалтаас ашиглалтын шатанд шилжиж байна. Түүнчлэн хамтран бүтээн байгуулагч байснаас эдийн засгийн өсөлтийн түншүүд болох шинэ үе шат руу хамтдаа орж байна гэж харж байна. АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү Компакт хөтөлбөр нь манай хоёр улсын хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бат бөх бэлгэ тэмдэг болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд нийт 30 гүний худаг гаргажээ. Мөн Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, автомат хяналт удирдлагын системийн хамт цогцоор нь байгуулсан байна. Шинээр байгуулсан баруун эх үүсвэр нь жилд 50 сая шоо метр хүртэлх усыг нийслэлийн унд, ахуйн хэрэглээнд нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийн найм дахь эх үүсвэр, мөн хамгийн том ундны усны эх үүсвэр болж байгаагаараа онцлог юм. Энэ нь нийслэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын зэрэгцээ усны аюулгүй байдлыг хангах чухал дэд бүтэц болж байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, үйлдвэрүүд усны хомсдолоос айхгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдлээ
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн дэвшилтэт томоохон үйлдвэрүүдийн нэг юм. Энэхүү үйлдвэр нь дангаараа ажиллахгүй. Шинээр байгуулсан 30 гүний худгийн хамт Улаанбаатар хотын хамгийн том ус хангамжийн шинэ эх үүсвэр болж ашиглалтад орж байна. Өөрөөр хэлбэл, шинэ эх үүсвэрүүдээс татан авсан усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, дэвшилтэт технологиор боловсруулж, Улаанбаатар хотын ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үндсэн зорилготой үйлдвэр юм.
Энэ үйлдвэр болон шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамж жилдээ 50 сая шоо метрээр нэмэгдэж байна. Энэ нь нийслэлийн хүн амын унд, ахуйн хэрэгцээний усны хангамжийг олон арван жилийн турш тогтвортой хангах боломж бүрдүүлж байгаагаас гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд усны хомсдолоос айхгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ тэлэх нөхцөлийг бий болгож байгаа юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: Бид түүхэн ач холбогдолтой үйл явдлын гэрч болж, хамтдаа тэмдэглэж байна. Энэ нь зөвхөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын бат бөх харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлээд зогсохгүй Монголын ард түмэн олон үеэрээ ашиглах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болж буй онцгой өдөр юм. Өөрөөр хэлбэл, иргэдийг ариун цэврийн шаардлага хангасан цэвэр усаар найдвартай хангах боломж ийнхүү бүрдэж байна.
Энэ бүтээн байгуулалт нь зүгээр нэг барилга байгууламж биш. Хоёр улсын Засгийн газар болон хоёр орны татвар төлөгчдийн дэмжлэг, хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болсон үнэт бүтээл юм. АНУ-ын 463 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын 112 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү төсөл нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан гэдгээрээ онцлогтой юм.
Мөн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Мянганы сорилтын корпорацын II Компакт гэрээний хэрэгжилт энэ онд амжилттай дуусч байна. Тиймээс энэхүү үйлдвэрийг Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын захиргаанд хариуцуулан хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид олон үе дамжин өвлөгдөн үлдэх үнэ цэнтэй бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Сонгинохайрхан уулын зүүн бэлд сүндэрлэн боссон тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, төлөвлөсөн хугацаандаа ийнхүү ашиглалтад орлоо. Төслийн хүрээнд зөвхөн дэд бүтэц байгуулаад зогсохгүй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарчээ. Тодруулбал, үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын үе шатнаас эхлэн дадлагажиж, мэргэжлийн сургалтад хамрагдсан байна.
Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг 2016 оны түвшинтэй харьцуулахад 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Ингэснээр нийслэлийн иргэдийг ирэх 30 жилийн хугацаанд стандартын шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах нөхцөл бүрдэх бөгөөд зарим эрдэмтэн, судлаачид 100 жилийн хэрэгцээг ч хангах боломжтой хэмээн үзсэн юм.

Усыг гүн цэвэршүүлэхдээ хүний биед шаардлагатай эрдэс бодисыг стандартын түвшинд нь хадгалж, тохируулан боловсруулах юм
ММСС-ийн Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх: Уруу осмосын технологи гэдэг нь мембран шүүлтүүрийн технологи юм. Энэ шүүлтүүрийн нарийвчлалыг ойлгуулахын тулд жишээ хэлбэл, хүний үсний ширхгийг 700 мянга хуваасантай тэнцэх хэмжээний маш нарийн аргаар усыг шүүдэг гэсэн үг.
Ийм өндөр түвшний шүүлтүүрээр усыг цэвэрлэхэд бүх төрлийн эрдэс шүүгдэх боломжтой байдаг. Тиймээс манай үйлдвэрийн технологийн онцлог нь усыг гүн цэвэршүүлэхдээ хүний биед шаардлагатай эрдэс бодисыг стандартын түвшинд нь хадгалж, тохируулан боловсруулдагт байгаа юм. Ийм дэвшилтэт технологитой үйлдвэр ашиглалтад орж байгаад бид үнэхээр баяртай байна.
undefined
Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж дууслаа. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүдийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг товлосон хугацаанд нь, батлагдсан төсөвт багтаан бүрэн хэрэгжүүллээ. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийн хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэж, иргэдийн унд, ахуйн хэрэглээг олон арван жилийн турш тогтвортой хангах бодит нөхцөл бүрдэж байна. Мөн үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд усны хомсдолын эрсдэлгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж, нийслэлийн эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-05-19