1 N.UCHRAL: OYU TOLGOI MANAGEMENT FEES TO BE CUT BY HALF WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/20      2 ADVANCED WATER PURIFICATION PLANT PUT INTO OPERATION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/20      3 GOLD-BACKED ETF LAUNCHED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/20      4 GREEN LOAN RATES CUT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/20      5 KINCORA RECEIVES OPTION PAYMENT FOR DIVESTMENT OF MONGOLIAN ASSETS WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2026/05/20      6 MUSEUM INDUSTRY AIMS FOR MNT 10 BILLION IN ANNUAL REVENUE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/20      7 CHANGE OF HIS MAJESTY’S AMBASSADOR TO MONGOLIA: EDWIN SAMUEL WWW.GOV.UK PUBLISHED:2026/05/19      8 BEYOND AID AND TRADE: JAPAN, MONGOLIA, AND THE CRITICAL MINERALS OPENING WWW.CSIS.ORG PUBLISHED:2026/05/19      9 STATE BUDGET REVENUE RISES BY MNT 1.2 TRILLION IN FIRST FOUR MONTHS OF 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      10 MONGOLIA PROMOTES ENERGY, FINANCIAL SECTOR COOPERATION IN TOKYO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/19      Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ, ТӨЛБӨРИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     РИО ТИНТО ГРУПП: ОЮУ ТОЛГОЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛЖ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНАЛЫГ ЗӨРШӨӨРСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД БОЛОН ИРГЭДИЙН АНХААРАЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     ТЦА: ХОЁР ДУГУЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 333 ОСОЛ БҮРТГЭГДЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     ПУТИНЫ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР "СИБИРИЙН ХҮЧ 2" ХИЙН ХООЛОЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     УЗ-ӨӨС ГАНЦХАН Б.ПҮРЭВДАГВЫН НЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ, 25-НД НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     КИЛОГРАММ НӨӨЦИЙН МАХНААС ₮300 АШИГ ОЛДОГ ДЭЛГҮҮРҮҮДИЙГ ЦАГДААГААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     “РИО ТИНТО-ГИЙН ТАЛ ХҮССЭН ХЭМЖЭЭНД БУУЛТ ХИЙХГҮЙ БАЙНА” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     НИЙСЛЭЛИЙН МАН ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19     СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ, ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болон иргэдийн анхааралд www.gogo.mn

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр байгууллага нь хууль, журмын дагуу виртуал хөрөнгийн арилжаа болон peer-to-peer (P2P) үйлчилгээг санал болгодог ч иргэдийн дунд гадаадын платформ ашиглаж хяналт, зохицуулалтгүй P2P арилжаа буюу дундын зуучлагч, хяналтгүйгээр хэрэглэгч хооронд шууд арилжаа хийх хандлага нэмэгдэж байна. 

Тухайлбал дэлхийн томоохон виртуал хөрөнгийн платформ болох Бинанс биржийн Монгол төгрөгөөр (MNT) хийгдэж буй P2P арилжааны хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнтэй холбоотойгоор бүртгэл, зөвшөөрөлгүй этгээдүүд тогтмол зар байршуулж бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх, сэжигтэй мөнгөн урсгал дамжуулах зэрэг эрсдэл үүсээд байна. 

Мөнгө угаах, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, харилцагчийг таньж мэдэх шаардлагыг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох шаардлага, хүсэлтийг удаа дараа хүргүүлжээ.

Үүний дагуу Бинанс P2P платформ 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол төгрөгөөр (MNT) хувь хүн хооронд P2P арилжаа хийхийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Мөн энэ хугацаанаас эхлэн зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тус платформын “Pro-Merchant” эрхээр дамжуулж өөрийн харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Иймд иргэд та бүхэн уг платформ дээр Монгол төгрөгөөр (MNT) P2P арилжаа хийхдээ зөвхөн бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйлчлүүлж, холбогдох баталгаажуулалт хийлгэсэн байх шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.



Нийтэлсэн огноо2026-05-20