1 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      2 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      3 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      4 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      5 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      7 ROAD CONSTRUCTION FOR COP-17 TO BE COMPLETED BY JULY 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/27      8 B.PUREVDAGVA APPOINTED GOVERNOR OF THE CAPITAL CITY AND MAYOR OF ULAANBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/27      9 INTERIM TRADE AGREEMENT TO DIVERSIFY EXPORT STRUCTURE, MARKETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 TOWARD A US-MONGOLIA CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.NATIONALINTEREST.ORG PUBLISHED:2026/05/26      "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-Т АЖИЛЛАЖ БАЙХДАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ Б.ТЭЛМҮҮН УДИРДАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЭЛ" НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ, ХӨРӨНГӨ УДИРДАХ ЧИГЛЭЛД ТӨВЛӨРНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛДӨГГҮЙ ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗҮТГҮҮРИЙН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙГ МОНГОЛДОО ЗАСДАГ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     БАНКНЫ САЛБАР ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС УРТ ХУГАЦААТ ЭХ ҮҮСВЭР ТАТАХЫГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     МАНАЙ УЛС АМИА ХОРЛОЛТЫН ТООГООР ДЭЛХИЙД ХОЁРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗӨВЛӨМЖ: НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЖ, НОГДОЛ АШИГ АВАХ 5 АЛХАМ, БУСАД ЗААВАРЧИЛГАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     БАНКНЫ САЛБАР 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГООН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Даваадалай: "Эрдэнэс Монгол нэгдэл" нэрээ өөрчилж, хөрөнгө удирдах чиглэлд төвлөрнө www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтдээ 67.3 тэрбум төгрөгийн зардал нэмэх шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн удирдлагад тодорхой үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө. Зургадугаар сарын 15-наас "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК нэрээр өөрчилж, үйл ажиллагаагаа хөрөнгө удирдах чиглэлд төвлөрүүлэхээр болсон байна.
Арван компанийг татан буулгаснаар 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна
Тэрээр “Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хөрөнгийн удирдлага, гадаад, дотоодоос хөрөнгө татаж ажиллах чиглэлд үйл ажиллагаа бүрэн чиглүүлж ажиллах шийдвэр гаргалаа. "Эрдэнэс Монгол" бол хуультай компани. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Эрдэнэс Монгол компани хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж заасан байдаг. Хоёрт стратегийн ач холбогдол бүхий ашигт малталын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компани, мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж, байгалийн баялгаас олж байгаа орлогыг өсгөж, үржүүлж, арвижуулах чиг үүрэгтэй. Өнөөдийн Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Монгол нэгдэл"-ийг хуульд заасан үндсэн чиглэл болох хөрөнгийн удирдлага, гадаад дотоодоос хөрөнгө татах, IPO гаргах чиглэлд өөрчлөх зохион байгуулах чиглэлд гаргалаа.
Энэ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхарсан,  төдийлөн ач холбогдолтой биш 10 компанийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Үйл ажиллагаа нь зээлээр санхүүждэг, төслийн шинжтэй компаниудыг татан буулгана. Энэ шинэчлэлийн хүрээнд 260 орон тоо цомхотгоно, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар буурч, нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан. Зургадугаар сарын 15-ны дотор 10 компанийг татан буулгана, нэрийг мөн тэр үед зарлана.

Төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр түрээс төлдөг байдлыг зогсооно. Цаашдаа төрийн өмчит сул орон байр, төрийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, эсвэл өөрсдийн орон байраа үр ашигтай ашиглах байдлаар түрээсийн төлбөрийн зардлыг бууруулна. Хотод төлөөлөгчийн газартай уурхайнуудыг уурхай дээрээ ажиллах зарчмын шийдвэрүүд гарч байна.
Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд үйл ажиллагаагаа хөрөнгө удирдах чиглэлд бүрэн шилжүүлэхтэй холбоотойгоор зургадугаар сарын 15-наас өөрчлөн байгуулж, нэрээ өөрчлөх шийдвэр гарлаа. Нэрээ Чингис хаан баялгийн сан корпорац болгож, олон улсын зээлд гарах томоохон нэгдэл болгохыг үүрэг чиглэл болгосон. Одоогийн чиглэл болох төрийн өмчит компаниудад бодлого, удирдлагын чиглэлээр хангана. Хоёрт, баялгийн сан буюу иргэдийн нэрийн дансанд байгаа эх үүсвэрийг арвижуулж, олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг санхүүгийн зөв зүйтэй хэрэгсэл ашиглаж өсгөж арвижуулах ажилд анхаарна. Чингис хаан баялгийн сан корпорац ойрын хугацаанд гадаад зах зээлд гарч, дунд хугацаанд тодорхой ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгох, ашиггүй, хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажлыг хийж байгаа компаниудыг үе шаттай хувьчлах ажил хийгдэнэ" гэлээ.
 

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-05-27