1 CAN NORTHEAST ASIA’S NEW GEOPOLITICAL REALITY CREATE OPPORTUNITIES FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/11      2 MONGOLIAN FARMERS ARE CONCERNED ABOUT THE PROSPECT OF GRAIN IMPORTS FROM THE EAEU LOGOS-PRES.MD PUBLISHED:2026/06/11      3 KT PARTNERS WITH MONGOLIA'S TDB AND WOORI BANK FOR FOREIGNER-FOCUSED TELECOM, FINANCE SERVICES EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/06/11      4 MONGOLIA AND SOUTH KOREA LAUNCH STRATEGIC DIALOGUE ON COOPERATION IN CRITICAL MINERALS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/06/11      5 NATIONAL FIRMS TO JOINTLY MINE BORTEEG COAL DEPOSIT MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      6 MONGOLIA HOSTS INTERNATIONAL PASTURE MANAGEMENT DIALOGUE AHEAD OF COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      7 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 13.4 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      8 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      9 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      10 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      ГЕГ: ИМПОРТ I-V САРД $4.9 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.1 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАМТРАН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ШАЛГАРЛАА WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БНСУ-ЫН KT БОЛОН WOORI BANK-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     "ЦАЙРТ МИНЕРАЛ"-ЫН ТАЛЫГ ЭЗЭМШДЭГ ХЯТАДЫН "NFC" КОМПАНИ ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     БНХАУ-ЫН “ЭН ЭФ СИ” КОМПАНИЙГ ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ТОДРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ИПОТЕКИЙН ТӨРӨЛЖСӨН БАНК ГАЦААГ ТАЙЛАХ ГАРЦ БОЛЖ ЧАДАХ УУ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын KT болон Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ www.itoim.mn

Худалдаа Хөгжлийн Банк ХК нь БНСУ-ын тэргүүлэх үүрэн холбооны оператор Korea Telecom (KT) болон арилжааны банк Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д ажиллах, суралцах, амьдрах гэж буй Монгол иргэдэд зориулсан банк, санхүү, харилцаа холбооны цогц шийдлийг санал болгох зорилготой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын иргэд БНСУ-д очсон цагаасаа эхлэн өдөр тутмын хэрэгцээтэй санхүү, холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна. Тухайлбал, ХХБ-ны харилцагчид Солонгост очоод утасны дугаар, дата багц, банкны үйлчилгээг илүү хурдан, хялбар, хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдэх боломжтой боллоо.

• ХХБ нь БНСУ-д буй харилцагч нартаа зориулсан тусгай хадгаламж, мөн орон сууц болон авто машины зээлийн бүтээгдэхүүнийг санал болгоно. Ингэснээр харилцагчид маань эх орондоо эргэн ирэхдээ орон сууц, автомашины худалдан авалтаа илүү уян хатан нөхцөлөөр шийдэх боломжтой болох юм.

• Woori Bank нь БНСУ-аас Монгол руу гадаад шилжүүлгийг хөнгөлөлттэй нөхцлөөр хийх боломжийг бүрдүүлж, ХХБ-ны харилцагчид Монгол хэл дээрх Woori банкны гар утасныхаа аппликэйшнээр дамжуулан хямд, түргэн шуурхай гадаад шилжүүлгийн үйлчилгээг авах боломжтой болж байна.

• KT компани нь ХХБ-ны харилцагчдад зориулан Солонгос дахь үүрэн холбооны багц, эхний саруудын төлбөрийн урамшуулал,  гэнэтийн ослын даатгал зэргийг хамруулсан багцын үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр санал болгоно.

KT болон Woori Bank-ны ХХБ-ны харилцагчдад зориулж танилцуулж буй хамтрал бүтээгдэхүүн нь анх удаа хэрэгжиж буйгаараа онцлогтой. Энэхүү гурав талт хамтын ажиллагаа нь БНСУ-д ажиллаж, суралцаж, амьдрахаар зорьж буй харилцагчдын маань банкны данс нээлгэх, үүрэн холбооны үйлчилгээ авах, хуримтлалаа өсгөх зэрэг бодит хэрэгцээг  хангах цогц боломжийг олгоно гэдэгт бид итгэлтэй байна.



Нийтэлсэн огноо2026-06-11