1 CAN NORTHEAST ASIA’S NEW GEOPOLITICAL REALITY CREATE OPPORTUNITIES FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/11      2 MONGOLIAN FARMERS ARE CONCERNED ABOUT THE PROSPECT OF GRAIN IMPORTS FROM THE EAEU WWW.LOGOS-PRES.MD PUBLISHED:2026/06/11      3 KT PARTNERS WITH MONGOLIA'S TDB AND WOORI BANK FOR FOREIGNER-FOCUSED TELECOM, FINANCE SERVICES WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/06/11      4 MONGOLIA AND SOUTH KOREA LAUNCH STRATEGIC DIALOGUE ON COOPERATION IN CRITICAL MINERALS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/06/11      5 NATIONAL FIRMS TO JOINTLY MINE BORTEEG COAL DEPOSIT MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      6 MONGOLIA HOSTS INTERNATIONAL PASTURE MANAGEMENT DIALOGUE AHEAD OF COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      7 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 13.4 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      8 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      9 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      10 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      МОНГОЛБАНК ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨРИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ "MBRIDGE" ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНД НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛИЙН ТӨСӨЛ: НДШ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТАВАН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВЧИРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГЕГ: ИМПОРТ I-V САРД $4.9 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.1 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БНСУ-ЫН KT БОЛОН WOORI BANK-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     "ЦАЙРТ МИНЕРАЛ"-ЫН ТАЛЫГ ЭЗЭМШДЭГ ХЯТАДЫН "NFC" КОМПАНИ ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ГЕГ: Импорт I-V сард $4.9 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өслөө www.bloombergtv.mn

Импортын дүнд оны эхний таван сарын байдлаар БНХАУ 38.8 хувь, ОХУ 29.7 хувь, Япон 8.7 хувь, БНСУ 3.7 хувь, АНУ 3.3 хувь, ХБНГУ 2.1 хувийг эзэлж, нийт импортын 86.3 хувийг бүрдүүлжээ.

Монгол Улс сард дунджаар нэг тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, оны эхний таван сарын байдлаар нийт импорт 4.9 тэрбум ам.доллар хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар өссөн дүн болж байна.

Нефтийн бүтээгдэхүүн,  шинэ дугуй, төмөрлөг эд ангийн импорт 30-250 орчим сая ам.доллароор нэмэгдсэн нь импорт өсөхөд нөлөөлжээ.

Импортын үнийн дүнгийн 23.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 20.6 хувийг машин тоног төхөөрөмж, 15 хувийг тээврийн хэрэгсэл эд анги, 7.3 хувийг хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт эзэлсэн байна.

Гол нэрийн бүтээгдэхүүний импортыг харвал I-V сард нийт 820 гаруй мянган тонн дизель түлш, 450 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 15-36 хувиар өссөн үзүүлэлт болов.

Цементийн импорт өмнөх оны мөн үеэс 68 хувиар өсөж, 89.2 мянган тонныг импортолжээ. Харин янжуур тамхи болон шинэ дугуйны импорт бусад бүтээгдэхүүнээс өндөр дүнгээр буюу 31-82 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

Нөгөө талдаа ачааны болон суудлын автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг эд ангийн импорт 26-32 хувиар буурсан аж. Тухайлбал: оны эхний таван сард суудлын автомашины импорт 179.6 сая ам.доллароор, ачааны автомашины импорт 66.7 сая ам.доллароор буурсан байна. 

Мөн тун хэлбэрээр савласан эм 8.2 хувиар, өндөг, цагаан будааны импорт 20 гаруй хувиар тус тус буурчээ. Харин улаанбуудай, хүнсний ногооны импорт өссөнийг статистик мэдээлэл харуулж байна.

Ойрх Дорнодод үүсээд буй геополитикийн хурцадмал байдал, түүнээс үүдсэн дизель түлшний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2026 онд импорт 12.5 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгааг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв.



Нийтэлсэн огноо2026-06-11