1 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      2 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      3 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      4 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      5 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      6 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      7 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      8 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      9 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      10 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ www.montsame.mn

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй зургаадугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр  mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.

mBridge нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Хонг Конгын валютын газар, АНЭУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын Төв банк, Саудын Арабын Төв банк хамтран хөгжүүлж буй төсөл юм. Төсөл нь нийтлэг тархсан дэвтэр технологи (DLT)-д суурилсан платформоор дамжуулан төв банкууд өөрсдийн төв банкны цахим мөнгийг (CBDC) ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд, цаг хугацаа болон байршлаас үл хамааран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр төлбөр тооцооны зардлыг бууруулах, гүйлгээний хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Одоогийн байдлаар mBridge төслийг 30 гаруй улсын төв банк болон олон улсын байгууллага ажиглагч гишүүний хувиар даган оролцож байна. Харин Монголбанк үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хорооны бүрэлдэхүүнд орсноор төслийг үүсгэн байгуулагч талуудын адил эрх, үүргийг хэрэгжүүлж, төслийн хөгжлийн чиглэл, бодлого болон шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох боломжтой болж байна.

Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтцийг олон улсын дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх, төв банкны цахим мөнгөний чиглэл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын санхүүгийн интеграцад оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Нийтэлсэн огноо2026-06-11