1 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      2 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      4 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      5 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      6 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      7 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      8 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      9 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      10 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Азийн аялал жуулчлалын форум эхэллээ www.montsame.mn

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо “Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн парадигм” сэдвээр энэ сарын 11-13-нд болж байна.

Уг форумыг ССАЖЗЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хонгконгийн Политехникийн их сургууль, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй юм. Форумд БНСУ, Австрали, БНХАУ, Шри-Ланка, Камбож, АНУ, ХБНГУ зэрэг 22 улсын 100 гаруй шилдэг илтгэгч, эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид оролцож байна. Тэд Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн шийдэл, хамтын ажиллагааны боломж, дижитал шилжилт, хиймэл оюун болон үйлчилгээний роботын хэрэглээ, байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 2023-2028 оны урт хугацааны стратегийн хүрээнд болж буй тус чуулган нь дотоодын салбарыг олон улсад сурталчлан таниулах зорилготойг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Батболд онцлоод, цаашилбал эрдэм шинжилгээний судалгааг практиктай уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, маркетингийн шинэ гарцыг нээхэд бүс нутгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэж найдаж байгаагаа тодотгосон юм.

Форумыг 1993 оноос хойш Азийн аялал жуулчлалын салбарт тулгарч буй хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг, тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж иржээ. 

Оюундэлгэр.Б



Нийтэлсэн огноо2026-06-12