1 MONGOLIA, CHINA SHOULD CONTINUE STRENGTHENING TRUST, SUPPORT TO MAINTAIN CORRECT DIRECTION OF BILATERAL TIES: CHINESE FM WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      2 MONGOLIA INAUGURATES CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      3 COAL-RICH MONGOLIA AIMS TO BOOST CHINA TRADE TIES DESPITE DEPENDENCE RISK WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/06/16      4 FOREIGN MINISTERS OF CHINA, MONGOLIA ISSUE JOINT PRESS COMMUNIQUE ON TIES, COOPERATION WWW.ENGLISH.WWW.GOV.CN PUBLISHED:2026/06/16      5 MONGOLIA SIGNS €17 MILLION LOAN TO UPGRADE ULAANBAATAR POWER GRID WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      6 PRC FOREIGN MINISTER WANG YI PAYS COURTESY CALL ON PRIME MINISTER UCHRAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      7 55 EURASIAN MUSEUM DIRECTORS CONVENE IN ULAANBAATAR FOR THE FIRST INTERNATIONAL CONFERENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      8 CHINA EXPECTS FM WANG YI’S VISIT TO STEADILY ADVANCE CHINA-MONGOLIA COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP: FM SPOKESPERSON WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/06/12      9 THE UNITED STATES EXTENDS CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WITH MONGOLIA THROUGH 2028 WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/12      10 MONGOLIA AND TURKEY EXCHANGED VIEWS ON EXPANDING BILATERAL RELATIONS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/12      ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛД 15 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     “ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ТАНАЙ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ЭНЭ САРААС ЭХЛЭН 5 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     262.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ НЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ЭРЭЛТИЙН ТӨЛӨВ МОНГОЛЫН 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ШИЙДВЭРЛЭХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ЭНХТАЙВНЫ ГҮҮРНЭЭС АВТОМАШИН УНАСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ЗУРГААДУГААР САРЫН 13-15-НЫ ХООРОНД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДООД ТҮВШНЭЭСЭЭ ЭРГЭН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖ, НАРИЙН НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ www.news.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллийг дэмжих, ирээдүйн аваргуудыг төрүүлэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдийн спорт цогцолбор” барих санаачилга гаргасан. Цогцолборын бүтээн байгуулалт өнөөдөр /2026.06.16/ эхэллээ.

Цогцолбор ашиглалтад орсноор спортын 14 төрлийн дугуйлан хичээллэхээс гадна жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалтад хамрагдан, 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэх юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ёслолд оролцохдоо, хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны ирээдүйн төлөө хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглэлээ.

Өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахаас гадна хүүхэд бүрийн хөгжил, тэмүүлэл, амжилтын замыг гэрэлтүүлэх спорт цогцолборыг хамтран бүтээн босгох нийслэлийн удирдлага, нийт байгууллага, иргэдэд талархал илэрхийллээ.

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бэлгэ тэмдэг нь үндэсний бахархалт амьтан болсон мазаалай баавгай байх юм.

Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын Хүүхдийн ордон байгуулсан түүхтэй.

Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, хэдэн арван мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж ирсэн байна.

Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ирээдүйн аваргууд, эрдэмтэн судлаачид, урлаг, соёлын зүтгэлтнүүд, эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэх иргэдийг бэлтгэж байгаа Монголын Хүүхдийн ордны үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид, дасгалжуулагч нарт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



Нийтэлсэн огноо2026-06-16