1 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      2 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      4 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      5 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      6 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      7 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      8 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      9 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      10 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дөрвөн улирлын хүлэмж байгуулж, нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа www.gogo.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцлоо. “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хот хүн амын хэрэгцээний нарийн ногооны ихэнхийг импортоор авдаг. Дөрвөн улирлын хүлэмжийг байгуулснаар дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Улаанбаатар хот хүндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг чухалчилж байна” гэлээ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан Улаанбаатар хот дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд KOICA-аас хэрэгжүүлж буй бусад төслийн талаар танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлд нарийвчилсан судалгаа хийж, зорилтот 10 сургуулийн бүсийн зураг төслийг боловсруулж байгааг талууд хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.ПүрэвдагваМонгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ



Нийтэлсэн огноо2026-06-12