1 120 FOREIGN INVESTORS MET WITH THE PRIME MINISTER OF MONGOLIA. WHAT WERE THE INITIAL RESULTS? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/30      2 SIOP ASIA IN MONGOLIA WAS A GREAT SUCCESS WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/06/30      3 CHINA IS LIFTING A 1,800-KILOMETER RAILWAY OVER THE GOBI DESERT THAT’S ROOTED IN PRACTICALITY WWW.VOZPOPULI.COM PUBLISHED:2026/06/30      4 HUNGARIAN BANK EXPRESSES INTEREST IN LAUNCHING BRANCH IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/30      5 MONGOLIA: GEOPOLITICS OF BALANCING WWW.HUNGARIANCONSERVATIVE.COM PUBLISHED:2026/06/29      6 BRITISH POLYMATH ANTONY D. MILLER EXPANDS HIS LEGACY IN MONGOLIA THROUGH RESEARCH AND PUBLIC POLICY WWW.FINANCIALCONTENT.COM PUBLISHED:2026/06/29      7 NATIONWIDE MINING INSPECTION UNCOVERS 883 VIOLATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/29      8 MONGOLIA AND THE USA WILL COLLABORATE ON IMPLEMENTING NEXT-GENERATION TECHNOLOGIES SUCH AS 5G AND 6G WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/29      9 GENGHIS KHAN'S LEGACY EXPLORED IN EXHIBITION WWW.BBC.COM PUBLISHED:2026/06/28      10 GLOBAL BATTERY GIANT CATL TO INVEST IN ENERGY PROJECT IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛ ТОМООХОН БОЛОН ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ ХУВЬЦААНУУД РУУ ТӨВЛӨРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДАР СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮХИЙ ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН 10 ХУВИАР ЦАЛИН НЭМЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ, МАРГААШААС АЖИЛ ХАЯНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ХАТГАЛ–ЖАНХАЙ–ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН 32 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ХӨВСГӨЛ НУУР ОРЧИМД ХАЯГДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛАМЖ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР Ж.ЭРДЭНЭБУЛГАН СОНГОГДОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна www.montsame.mn

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.06.22-2026.06.28)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 18.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 12.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Хаан банк ХК, Тэнгэр Даатгал ХК, Премиум Нэксус ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 5 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

• Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 5.5 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 307 төгрөгөөр, нийт 1.7 тэрбум төгрөгөөр;
• Тэнгэр Даатгал ХК-ийн (TGI) 625.0 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 800 төгрөгөөр, нийт 500.0 сая төгрөгөөр;
• Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн (AARD) 126.2 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 3,050 төгрөгөөр, нийт 385.0 сая төгрөгөөр;
• Худалдаа Хөгжлийн Банк ХК-ийн (TDB) 10.0 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 33,000 төгрөгөөр, нийт 330.0 сая төгрөгөөр;
• Премиум Нэксус ХК-ийн (CUMN) 1.8 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 350 төгрөгөөр, нийт 636.7 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 2.25%-иар өсөж 52,527.04 нэгжид хүрсэн нь зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаануудын эрэлт нэмэгдсэнийг илэрхийлэв. MSE A индекс мөн өсөлттэй хаагдсан нь дунд ангиллын компаниудын хувьцаанд худалдан авах идэвх хадгалагдаж байгааг харууллаа. Харин MSE B индекс бага зэрэг буурсан нь жижиг үнэлгээтэй компаниудын хувьцаанд ашиг авалт ажиглагдсаныг илтгэж байна. Үүний зэрэгцээ FTI индекс 2.83%-иар буурсан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ дарамтад орсныг харуулжээ.

Нийт дүнгээр зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч, харин жижиг үнэлгээтэй компаниуд болон хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдэд сонгомол арилжаа давамгайлсан дүр зураг ажиглагдлаа.


МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 6 дугаар сарын ээлжит хурлаараа бодлогын хүүг 12.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Төв банк энэхүү шийдвэрийг инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа ч үнийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хүчин зүйлсээс үүдэлтэй, харин дотоод эдийн засгийн эрэлт болон уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаатай холбон тайлбарлав.

• Бодлогын хүү: 12.0%
• Жилийн инфляц: Улсын хэмжээнд 11.2%, Улаанбаатар хотод 11.0%
• 2026 оны I улирлын эдийн засгийн өсөлт: 7.9%
• Монголбанкны зорилт: Инфляцыг 2027 оноос 5% ±2 нэгж хувь-ийн интервалд тогтворжуулах

Монголбанк сүүлийн саруудад инфляц эрчимжихэд шатахуун болон хүнсний үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Харин суурь инфляц харьцангуй тогтвортой, дотоод эрэлтийн дарамт хүчтэй нэмэгдээгүй байгаа тул инфляцын өнөөгийн өсөлтийг түр зуурын шинжтэй гэж үнэлжээ. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт саарахтай зэрэгцэн инфляц дунд хугацаанд зорилтот түвшин рүү аажмаар буурна гэсэн хүлээлттэй байгаа ч Ойрх Дорнод болон ОХУ–Украины мөргөлдөөн, цаг агаарын нөхцөл байдал, малын халдварт өвчин зэрэг геополитик болон нийлүүлэлтийн эрсдэлүүд үнийн дарамтыг хүлээлтээс удаан хугацаанд хадгалах боломжтойг анхааруулсан байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан нь Монголын экспортын төлөвт эерэгээр нөлөөлж байгаа бол алт, зэсийн дэлхийн зах зээлийн өндөр үнэ худалдааны нөхцөлийг дэмжиж байгаа ч эрчим хүчний үнийн өсөлт дэлхийн инфляцын дарамтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх эрсдэл хэвээр байгааг Монголбанк онцоллоо.

Хөрөнгийн зах зээлийн хувьд бодлогын хүүг хэвээр хадгалсан нь мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах дохио болж байна. Гэвч инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа тул санхүүжилтийн өртөг ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Цаашдын мөнгөний бодлогын шийдвэр нь инфляцын өрнөл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарахаар байна.


УИХ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг эцэслэн баталлаа.

Хуулийн өөрчлөлтийн ихэнх заалт 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

• ХХОАТ: 792 мянган төгрөг хүртэлх сарын орлогыг татвараас чөлөөлнө.
• ААНОАТ: 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн татварын хөнгөлөлт үйлчилнэ.
• НӨАТ: НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.
• Татварын ерөнхий хууль: Татварын тайлан залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж, татвар төлөгчдөд үзүүлэх зарим хязгаарлалтыг зөөлрүүлэв.

Шинэчилсэн багц хууль нь татварын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, татвар төлөгчдийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн зохицуулалтыг багтааж байна. Мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж, татвар төлөгчдийн хууль мөрдөлтийн түвшнийг үнэлэх шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр болсон нь татварын удирдлагыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх алхам болж байна.


"БАЯНТЭЭГ" ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ НЭМЖ ХУВААРИЛНА

"Баянтээг" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 3,960 төгрөгийн нэмэлт ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэрийг Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн гаргасан байна. Нэмэлт ногдол ашиг авах эрх нь 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр болох 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаарх хувьцаа эзэмшигчдэд хамаарна. Компани ногдол ашгийг 2026 оны гуравдугаар улиралд багтаан олгохоор төлөвлөжээ.

• Нэмэлт ногдол ашиг: Нэгж хувьцаанд 3,960 төгрөг
• Бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 13
• Олголтын хугацаа: 2026 оны III улиралд багтаан

Хөрөнгийн зах зээлийн хувьд нэмэлт ногдол ашиг хуваарилах шийдвэр нь компанийн санхүүгийн чадавх болон хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээх бодлогыг илэрхийлж байна. Тогтвортой ногдол ашгийн бодлого хэрэгжүүлдэг компаниуд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хадгалах, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг.


"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 421 дүгээр тушаал, мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/287 дугаар тушаалын дагуу "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Энэхүү өөрчлөлтөөр Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэгдсэн 18,334 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд тусган, компанийн нийт бүртгэлтэй хувьцааны тоог 65,356,722 ширхэг болгон шинэчилжээ.

• Нэмж бүртгэгдсэн хувьцаа: 18,334 ширхэг энгийн хувьцаа
• Өмнөх бүртгэлтэй хувьцааны тоо: 65,338,388 ширхэг
• Шинэ нийт хувьцааны тоо: 65,356,722 ширхэг
• Өөрчлөлтийн үндэслэл: Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн хувьцаатай холбоотой

Ийм төрлийн бүртгэлийн шинэчлэл нь хоёр биржийн бүртгэлийн мэдээллийн уялдааг хангах ач холбогдолтой бөгөөд компанийн нийт гаргасан хувьцааны албан ёсны бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж байна.


Батболд.Ш



Нийтэлсэн огноо2026-06-30