1 120 FOREIGN INVESTORS MET WITH THE PRIME MINISTER OF MONGOLIA. WHAT WERE THE INITIAL RESULTS? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/30      2 SIOP ASIA IN MONGOLIA WAS A GREAT SUCCESS WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/06/30      3 CHINA IS LIFTING A 1,800-KILOMETER RAILWAY OVER THE GOBI DESERT THAT’S ROOTED IN PRACTICALITY WWW.VOZPOPULI.COM PUBLISHED:2026/06/30      4 HUNGARIAN BANK EXPRESSES INTEREST IN LAUNCHING BRANCH IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/30      5 MONGOLIA: GEOPOLITICS OF BALANCING WWW.HUNGARIANCONSERVATIVE.COM PUBLISHED:2026/06/29      6 BRITISH POLYMATH ANTONY D. MILLER EXPANDS HIS LEGACY IN MONGOLIA THROUGH RESEARCH AND PUBLIC POLICY WWW.FINANCIALCONTENT.COM PUBLISHED:2026/06/29      7 NATIONWIDE MINING INSPECTION UNCOVERS 883 VIOLATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/29      8 MONGOLIA AND THE USA WILL COLLABORATE ON IMPLEMENTING NEXT-GENERATION TECHNOLOGIES SUCH AS 5G AND 6G WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/29      9 GENGHIS KHAN'S LEGACY EXPLORED IN EXHIBITION WWW.BBC.COM PUBLISHED:2026/06/28      10 GLOBAL BATTERY GIANT CATL TO INVEST IN ENERGY PROJECT IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/28      ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛ ТОМООХОН БОЛОН ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ ХУВЬЦААНУУД РУУ ТӨВЛӨРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДАР СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮХИЙ ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН 10 ХУВИАР ЦАЛИН НЭМЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ, МАРГААШААС АЖИЛ ХАЯНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ХАТГАЛ–ЖАНХАЙ–ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН 32 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ХӨВСГӨЛ НУУР ОРЧИМД ХАЯГДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛАМЖ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР Ж.ЭРДЭНЭБУЛГАН СОНГОГДОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Унгарын OTP банк Монголын зах зээлд нэвтрэх сонирхлоо албан ёсоор илэрхийллээ www.cnbc.mn

• Унгарын OTP банк Монголын зах зээлд нэвтрэх сонирхлоо албан ёсоор илэрхийллээ.
• Гадаадын банкны салбар нээх эрх зүйн орчныг Засгийн газар шинэчлэхээр ажиллаж байна.
• Өрсөлдөөн нэмэгдэх ч зээлийн хүү шууд буурахгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Дэлхийн санхүүгийн томоохон тоглогчдын нэг, Унгарын OTP группийн  бүрэлдэхүүнд багтдаг OTP банк Монгол Улсад салбараа байгуулах  хүсэлтээ албан ёсоор Ерөнхий сайдад гардууллаа. Тус банк нь Төв болон Зүүн Европ, Төв Азийн 11 улсад үйл ажиллагаа явуулдаг, 17.5 сая хэрэглэгчтэй олон улсын санхүүгийн байгууллага юм.

OTP банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ласло Вольф Монголын зах зээлд үйл ажиллагаа эхлүүлбэл томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна орон сууцны ипотекийн санхүүжилтийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Засгийн газрын үзэж буйгаар гадаадын банк орж ирснээр салбарын өрсөлдөөн эрчимжиж, санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэх юм. 

Гэхдээ эдийн засагчдын дунд энэ асуудлаар санал нэгдээгүй хэвээр байна. Зарим нь гадаадын банкны оролцоо хөрөнгө оруулалт татах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх давуу талтай гэж үзэж байгаа ч нөгөө хэсэг нь дотоодын банкуудын зах зээл хумигдах, санхүүгийн хараат байдал нэмэгдэх эрсдэлийг анхааруулж байна.

Мөн ихэнх шинжээчийн байр суурь нь гадаадын банк орж ирсэн даруйд зээлийн хүү буурахгүй, харин урт хугацаанд өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр буурах нөхцөл бүрдэх боломжтой гэсэн дүгнэлтэд төвлөрч байна.



Нийтэлсэн огноо2026-06-30