1 MENDSAIKHAN ZAGDJAV: AGREEMENT REACHED TO REDUCE SHAREHOLDER LOAN INTEREST RATE AFTER FIVE ROUNDS OF NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      2 TAX SUPPORT TO BE PROVIDED TO LEGAL ENTITIES REGISTERED IN VIRTUAL ZONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/02      3 MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA TO REACH AGREEMENT ON MUTUAL RECOGNITION OF DRIVER'S LICENSES WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/02      4 MONGOLIA ENERGY WORKERS DELAY STRIKE FOR TALKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/07/02      5 RIO TINTO AGREES NEW FINANCIAL TERMS FOR $18BN COPPER MINE PROJECT WWW.FT.COM PUBLISHED:2026/07/01      6 RIO TINTO'S OYU TOLGOI RESET: MONGOLIA PUSHES FOR A BIGGER SHARE OF ITS MINING WEALTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/07/01      7 PRIME MINISTER UCHRAL: GOVERNMENT ACHIEVES HISTORIC BREAKTHROUGH IN OYU TOLGOI NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      8 STATE BUDGET RECORDED A MNT 1 TRILLION DEFICIT IN 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/01      9 JAPAN TO SUPPLY DIAGNOSTIC EQUIPMENT TO NATIONAL CANCER CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      10 MIAT - MONGOLIAN AIRLINES MULLS 10 AIRBUS JETS WWW.CH-AVIATION.COM PUBLISHED:2026/07/01      Э.АНАРЫГ ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     ГОЛОМТ БАНК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 64 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, БНСУ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЭРЭЭР "РИО ТИНТО"-ИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ӨГӨӨЖИЙГ 53 ХУВЬ БОЛГОЖ БАЙЖ ОНТРЭ ХЭЛЭЛЦЭЭР РҮҮ ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа www.montsame.mn

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас баримталж байгаа “Чөлөөлье” санаачилгын хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41, А.Ариунзаяа нарын 8 гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан 3 хуулийн төслийг нэгтгэж баталсан нь энэ. Уг хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна. Үүнд:

-Нийгмийн даатгалд анх удаа даатгуулах бол шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ. Албан бус салбарт ажиллагчдын ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангах хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө.

-Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө.

-Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээг  сонгон нийгмийн даатгалд даатгуулна. Харин даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй ажилтан  ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно.

-Ажил олгогчийг дэмжинэ, шимтгэлийн хэмжээг бууруулна. Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтооно.

-Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцлөөс хамааран 0.5-2.5 хувь байсныг 0.3-2.2 болгож бууруулна.

-Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийн, их сургууль, коллежид дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-24 насны суралцагчид өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Оюутан, суралцагчийг ажиллуулж байгаа ажил олгогч зөвхөн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэл төлнө.

-Тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно.

-Тэтгэврийн даатгалын параметрийг шинэчилнэ. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болох буюу шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жил хүргэнэ.

-Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдсэн. Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгоно.

Энэхүү шинэчлэлээр урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, ажил олгогчийг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа ажээ. 



Нийтэлсэн огноо2026-07-02