1 RIO TINTO AND GOVERNMENT OF MONGOLIA AGREE TO ADJUST OYU TOLGOI SHAREHOLDER LOAN INTEREST RATE WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/07/01      2 CENTRAL WASTEWATER TREATMENT PLANT SUPPORTS CITY EXPANSION, CUTS POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      3 MONGOLIA SECURES USD 545 MILLION IN INVESTMENT AGREEMENTS AND MOUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      4 COUNTRY RANKED AMONG ASIA’S MOST PEACEFUL NATIONS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/01      5 MULTINATIONAL MILITARY GATHERING IN MONGOLIA TRAINS AS UN PEACEKEEPERS WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/01      6 MONGOLIA, EU HOLD 24TH JOINT COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/30      7 MONGOLIA HOSTS FOOD, AGRICULTURE, LIGHT INDUSTRY INVESTMENT FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/30      8 KOREA AND MONGOLIA TO HOLD 6TH ROUND OF CEPA NEGOTIATIONS WWW.M.AJUPRESS.COM PUBLISHED:2026/06/30      9 A PARTNERSHIP FOR THE NEXT 50 YEARS, MONGOLIA AND UNDP TOGETHER WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/06/30      10 120 FOREIGN INVESTORS MET WITH THE PRIME MINISTER OF MONGOLIA. WHAT WERE THE INITIAL RESULTS? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/30      ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС И-МОНГОЛИА СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ XXIV ХУРАЛДААН БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ҮАБЗ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     УНГАРЫН OTP БАНК МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СОНИРХЛОО АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛ ТОМООХОН БОЛОН ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ ХУВЬЦААНУУД РУУ ТӨВЛӨРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар: Зээлийн хүүг бууруулж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа www.gogo.mn

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа гэж Засгийн газар мэдэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал, "Үндэсний их баяр наадмын өмнө сайхан мэдээ дуулгая. "Оюу толгой" төслийн менежментийн зардлыг 8 их наяд төгрөгөөр бууруулсан. Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан. 

Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

Энэ онд ногдол ашиг авах асуудлаар Рио Тинтотой тохиролцлоо. Хэлэлцээнүүдийн үр дүнд нийт 30 их наяд төгрөгөөр зардлыг бууруулав. Ирээдүйд бидний хүртэх өгөөж нэмэгдэнэ. Цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй  хамтран ажиллана.

Үр дүнд хүрнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг харуулав. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ.

Манай улсад хөрөнгө оруулсан бол өөрийн улсын хөрөнгө оруулагчтай эн тэнцүү хамгаална. Мана улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулсанд талархлаа. Оюу толгойн нэг хэсэг болох Онтрэ-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэрхэх тухай санал боловсруулна.

Бид эвлэлдэн нэгдэж, улс орны эрх ашгийн төлөө шударгаар ажиллавал ямар үр дүнд хүрдгийн нэг жишээг батлан харуулав. Манай засгийн газар та бүхэнд дуусдаггүй олон яриаг дуусгаж, олон сайн мэдээ сонсгохын төлөө хичээн ажиллах болно.  Үндэсний эрх ашгаа хамгаалсан бүх монгол хүнд талархал илэрхийлье" гэв.

Тэрээр хэлэлцээг хийсэн сайд нар, төрийн албан хаагчдад баяр хүргэв. мөн хамтран ажилласан Рио Тинто группт талархаж байгаагаа илэрхийлэв. одоо зээлийн хүү 10.5 байгааг 7.9 хувь болгож буурууллаа. Мөн ирэх намраас ногдол ашиг авч эхэлнэ. Зээлийн хүүг цаашид 3 жил тутамд эргэж харж байх шийдэлд хүрлээ.

Одоогийн хуульд энэ хугацааг 7 жил гэж заасан нь хэт урт хугацаа гэж бид үзсэн.  

Сангийн сайд З.Мэндсайхaн: Хэлэлцээр хүнд нөхцөлд болсон ч үр дүнд хүрлээ. Бид өнгөрсөн аравдугаар сарас хойш ажиллалаа.          

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Бид "Анкор" гэж компаниас зөвлөх үйлчилгээ авлаа. Зээлийн хүүг бууруулснаар 2.2 тэрбум ам.доллараар зардлаа бууруулж, 5 тэрбум ам.доллараар ашгаа өсгөх хэлэлцээг хийлээ.   


Б.Эрдэнэчимэг



Нийтэлсэн огноо2026-07-01