1 RIO TINTO AGREES NEW FINANCIAL TERMS FOR $18BN COPPER MINE PROJECT WWW.FT.COM PUBLISHED:2026/07/01      2 RIO TINTO'S OYU TOLGOI RESET: MONGOLIA PUSHES FOR A BIGGER SHARE OF ITS MINING WEALTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/07/01      3 PRIME MINISTER UCHRAL: GOVERNMENT ACHIEVES HISTORIC BREAKTHROUGH IN OYU TOLGOI NEGOTIATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      4 STATE BUDGET RECORDED A MNT 1 TRILLION DEFICIT IN 2025 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/01      5 JAPAN TO SUPPLY DIAGNOSTIC EQUIPMENT TO NATIONAL CANCER CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      6 MIAT - MONGOLIAN AIRLINES MULLS 10 AIRBUS JETS WWW.CH-AVIATION.COM PUBLISHED:2026/07/01      7 MONGOLIAN PRESIDENT HAILS CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/07/01      8 RIO TINTO AND GOVERNMENT OF MONGOLIA AGREE TO ADJUST OYU TOLGOI SHAREHOLDER LOAN INTEREST RATE WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/07/01      9 CENTRAL WASTEWATER TREATMENT PLANT SUPPORTS CITY EXPANSION, CUTS POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      10 MONGOLIA SECURES USD 545 MILLION IN INVESTMENT AGREEMENTS AND MOUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/01      С.АМАРСАЙХАН: МОНГОЛ, БНСУ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЭРЭЭР "РИО ТИНТО"-ИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ӨГӨӨЖИЙГ 53 ХУВЬ БОЛГОЖ БАЙЖ ОНТРЭ ХЭЛЭЛЦЭЭР РҮҮ ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/02     НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЯПОН УЛСЫН 980 САЯ ИЕНИЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХСҮТ-ИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ОЛОНХИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     ЗАСГИЙН ГАЗАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/01     “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС И-МОНГОЛИА СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30     МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ XXIV ХУРАЛДААН БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Амарсайхан: Монгол, БНСУ жолооны үнэмлэхээ харилцан хүлээн зөвшөөрдөг болно www.eagle.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.  

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. Иргэд гарын үсэг зурах, итгэмжлэл авах, өгөх, өмч хөрөнгөө шилжүүлэх зэрэг үйлчилгээ авахдаа биечлэн очиж баталгаажуулдаг байсан бол шинэ хуулиар энэ журмыг хална. Өөрөөр хэлбэл, харьяалал үл харгалзан аль ч дүүрэг, орон нутгийн нотариатаас нотариатын үйлчилгээг цахимаар авах боломжтой болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар боллоо. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 60 орчим мянган гүйцэтгэх хуудас байгаагаас 35 мянга орчим нь иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой. Гэтэл эдгээрийн биелэлт ердөө 13 хувьтай байна. Нийт 17748 гүйцэтгэх хуудсаар 7.1 их наяд төгрөгийн асуудал шийдвэрлэгдэхээр байгаа боловч иргэд хохирлоо барагдуулж, гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс шударга ёсыг хангах, шүүхийн шийдвэр бодитоор биелэдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг тогтолцоог бий болгох зорилгоор иргэдийн гомдлыг түргэн шуурхай барагдуулахад чиглэсэн хуулийн шинэчлэлийг хийж байна. Хохирлыг барагдуулах зорилгоор явагддаг эд хөрөнгийн дуудлага худалдаанд эхний удаад ердөө хоёр хүрэхгүй хувь, хоёр дахь удаад 18 хувь буюу нийт 20 хүрэхгүй хувь нь л зарагдаж, тэр хэмжээгээр хохирол барагддаг. Иймд дуудлага худалдааг ил тод, нээлттэй, өрсөлдөөнт, олон нийтэд хүртээмжтэй байдлаар цахим хэлбэрт шилжүүлнэ. Хүүхдийн тэтгэмжийн төлөлт өнөөдрийн байдлаар 29 хувь, зарим тохиолдолд 56 хувьтай байгаа. Иймд хүүхдийн тэтгэмжийг цаг хугацаанд нь төлөхгүй тохиолдолд алданги, хүү тооцдог болгоно. Мөн шүүхийн шийдвэр цаг тухайд нь биелэгдээгүй тохиолдолд ханш, үнэ цэнийн зөрүүг тодорхой болгож, хүү тооцох замаар хохирогч иргэдэд хохирол учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Галт зэвсгийн тухай хуулийн бүртгэл, хяналт, аюулгүй ажиллагааны зохицуулалтыг шинэчилж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэснээр галт зэвсгийн бүртгэл, хяналтыг сайжруулж, иргэдийн аюулгүй орчныг бий болгоно.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БНСУ-тай жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй 60 гаруй мянган монгол иргэний дунд 1400 орчим нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдаг. Тэдний дийлэнх нь зам тээврийн осол, жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой. Иймд БНСУ-тай жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, зөвшилцөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах тогтоолын төслийг танилцуулж батлууллаа. Энэхүү хэлэлцээрт Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэснээр нэг жил хүртэлх хугацаагаар БНСУ-д байгаа Монгол Улсын иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээрээ шууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болно. Харин нэг жилээс дээш хугацаагаар тухайн улсад амьдарч байгаа иргэд жолооны үнэмлэхээ шууд сольж авах боломжтой болно" гэв.



Нийтэлсэн огноо2026-07-02