280,000 тонн хагас коксон түлшийг гадаадаас худалдаж авна www.cnbc.mn
• Нийслэл 280,000 тонн хагас коксон түлшийг гадаадаас худалдаж авна.
• 288.7 тэрбум төгрөгөөр коксон түлш худалдаж авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК зарлажээ.
• Өнгөрсөн өвөл нийслэлийн гэр хорооллын 175,000 орчим айл өрхөд БНХАУ-аас 306,000 тонн хагас коксон түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авсан юм.
Нийслэлийн төсвийг 400 гаруй тэрбум төгрөгөөр тодотгож, 280,000 тонн хагас коксон түлшийг гадаадаас худалдаж авч, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлнэ.
Ирэх өвлийн хэрэгцээнд зориулж хагас коксон түлшийг 288.7 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн сарын 26-нд зарласан.
Өнгөрсөн өвөл нийслэлийн гэр хорооллын 175,000 орчим айл өрхөд БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306,000 тонн хагас коксон түлшийг 226 тэрбум төгрөгөөр буюу нэг тонн түлшийг 738,000 орчим төгрөгөөр худалдаж авч, 25 килограммын шуудайтайг 5,000 төгрөгөөр иргэдэд борлуулсан. Мөн дөрөвдүгээр сард БНХАУ-аас 45 орчим тэрбум төгрөгөөр 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авч 28,000 тонн хагас коксон түлшний нөөц үлджээ.
Нийтэлсэн огноо2026-07-03





