1 PARLIAMENT APPROVES HISTORIC REVISIONS TO MONGOLIA'S FAMILY LAW WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/06      2 55 COUNTRIES TO CELEBRATE WORLD HORSE DAY ACCORDING TO THEIR TRADITIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      3 ADB, GOLOMT BANK SIGN $64M LOAN TO EXPAND GREEN FINANCE, MSME LENDING IN MONGOLIA WWW.CROWDFUNDINSIDER.COM PUBLISHED:2026/07/06      4 WORLD BANK APPOINTS DELMON AS MONGOLIA COUNTRY MANAGER WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2026/07/06      5 PRESIDENT OF THE REPUBLIC OF KOREA TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      6 WORLD BANK NAMES NEW DIRECTOR FOR CHINA, MONGOLIA, KOREA WWW.MIRAGENEWS.COM/ PUBLISHED:2026/07/06      7 CANADA EXPANDS AIR AGREEMENT WITH MONGOLIA, ENABLING FIRST DIRECT FLIGHTS WWW.TRAVELPULSE.CA PUBLISHED:2026/07/06      8 MONGOLIA, RUSSIA, CHINA HOLD TRILATERAL CONSULTATIVE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/03      9 MONGOLIAN STATE BUDGET RECORDED ALMOST USD280 MILLION DEFICIT IN 2025 WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/03      10 JAPAN, CHINA VIE FOR MONGOLIA'S RARE EARTH RESOURCES WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/02      САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2026-2029 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ВЬЕТНАМ УЛСЫН ЦАГДААГИЙН МОРЬТ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     АҮЭБЯ: ШАТАХУУНЫ ХАНГАЛТ ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     МОНГОЛ УЛС БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД "РИО ТИНТО" ГРУППИЙН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦЭЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     УУЛ УУРХАЙН ГАРАЛТАЙ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 91 ХУВИЙГ БНХАУ-РУУ ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     280,000 ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ГАДААДААС ХУДАЛДАЖ АВНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03     ГАЗАР АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИРҮҮЛСЭН ДАРААЛЛААР НЬ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АҮЭБЯ: Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна www.gogo.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч  байна.

-Удахгүй Наадам эхэлж, олон хоногийн амралт эхэлнэ. Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 бүтээгдэхүүн 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээг хангахаар байна.

АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоногийн, дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн ердийн нөөцтэй байна. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас шатахуун хомстож, үнэ нэмэгдэх нь гэж хүмүүс нийгмийн сүлжээнд бичсэн. Энэ нь ташаа мэдээлэл юм. Иймд өнөөдрийн нөхцөл байдлыг мэдээлэхээр энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Одоогоор хомстол үүсээгүй, үнэ нэмэгдээгүй байна.

Хилийн үнийг харвал дизель түлшний үнэ буурахаар байна. ОХУ-тай хийсэн гэрээгээр АИ-92 төрлийн шатахууныг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлдэг. Гурван сарын турш үнэ 30-аас дээш хувиар нэмэгдвэл үнийг эргэж харна гэж гэрээнд бий. Сүүлийн дөрвөн сарын турш үнэ өссөн тул нэмэх нөхцөл үүссэн. Гэхдээ Наадмын өмнө нэмэхгүй.        

Газрын тосны бүтээгдэхүүн инфляцад шууд нөлөөтэй. Үнийг Газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл тогтоодог. Дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасрах ёсгүй гэдгийг шатахуун импортлогч нарт анхааруулсан.

Энэ сарын 20-нд Газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл хуралдана. Энэ хурлаас зарим бүтээгдэхүүний үнэ буурч, заримынх нь үнэ өсөх төлөвтэй байна. 291 мянган метр куб шатахууны агуулах барих ажил эхэлсэн. 08.01-нээс зарим агуулахыг ашиглаж эхэлнэ. Ийм сайн мэдээг та бүхэнд дуулгая.

БНХАУ-ын "Чайна ойл" компаниас шатахуун авахаар зарим ААН захиалгаа өгсөн. Тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооны шийдвэрийг хүлээж байна. Мөн БНСУ-аа дизелийн түлш татах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Эхний бүтээгдэхүүнийг ачихад бэлэн болсон. Хоёрдогч болон гуравдагч хөршөөс газрын тос нийлүүлэх ажлыг хийж байна.

ОХУ-д үнэ өслөө гээд манайд дагаад үнийг нэмдэггүй. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийхээс өмнө бид ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа. Түгээлтэд ямар нэг хүндрэл байгаа, эсэхийг тодрууллаа.  АИ-90 шатахууны үнэ өнөөдөр 800 ам.долларт хүрсэн.

Дизель түлшний үнийг 1385 ам.доллар гэсэн ч Засгийн газар ААН-үүдтэй хамтран ажиллаж, үнээ тохирсон. Энэ үнэ буурч, 1040 ам.доллар гэсэн санал ирлээ. Иймд энэ сарын сүүлээр үнэ буурна гэв.   


Б.Эрдэнэчимэг



Нийтэлсэн огноо2026-07-06