1 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      2 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      3 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      4 EXCLUSIVE: INTERVIEW WITH PRESIDENT LEE JAE MYUNG AHEAD OF HIS STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      5 GOVERNMENT APPROVES RENEWABLE ENERGY PROJECTS ACROSS SIX AIMAGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      6 GOVERNMENT INITIATES STATE-OWNED ENTERPRISE REFORMS IN LINE WITH INTERNATIONAL STANDARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      7 20 HORSES GIFTED TO VIETNAMESE MOUNTED POLICE RETURNED TO MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/09      8 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      9 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      10 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     Н.УЧРАЛ: "ОЮУ ТОЛГОЙ"-ООС АВАХ НОГДОЛ АШГИЙН ДҮНГ НАМРЫН ЧУУЛГАНЫ ЭХЭНД ХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЭКСПОРТ, ИМПОРТЫН ҮНЭ ӨМНӨХ ОНООС 19 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     АРГАЛЬ АГНАСАН ИРГЭНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ, 44.4 САЯ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     "ХУРИМТЛУУРЫН САН ХИЙСНЭЭР ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ 33 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙГАА, ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ДАГАЖ МӨРДӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Аргаль агнасан иргэнд яллах дүгнэлт үйлдэж, 44.4 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ www.news.mn

Засгийн газраас 2012 онд ховор амьтны жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас зэрэг долоон төрлийн 70 зүйл амьтан орсон байдаг. Ховор амьтны жагсаалтад орсон амьтдыг Энд дарж харах боломжтой. Тиймээс Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсвэл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж тусгасан байдаг. Хэрвээ ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтан бүрийн үнэлгээ харилцан адилгүй. Мөн байгаль экологид учруулсан хохирлыг хоёр дахин өсгөж хохирлыг барагдуулах хуультай.

Тухайлбал,  саарал чонын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1130000 төгрөг, мазаалай баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ 37 сая төгрөг бол цоохор ирвэс 22 сая, тахь адуу 21,7 сая, аргаль 22,2 сая, янгир 5,3 сая, халиун буга 12,7 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж төлөх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолын хавсраалт Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг.  Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг эндээс харах боломжтой. 

БАДАНГИ ХҮДЭР АГНАСАН ИРГЭНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Энэ он гарсаар эхний зургаан сарын байдлаар, хууль бусаар ан агнасан хэрэгт 37 иргэн холбогдсон байна. Улмаар Прокурорын байгууллагаас 20 иргэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хууль бус ангийн хэрэг Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь зэрэг аймгийн нутаг дэвсгэрт ихэвчлэн үйлдэгддэг байна. Тодруулбал, иргэн Б.Т, С.М нар нь бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад багтсан 13 тооны “Баданга хүдэр”-ийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар 13 ширхэг заар, хоёр ширхэг соёо зэрэг түүхий эдийг нь “Хьюндай Сонота 6” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Амьтны тухай хууль болон Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу нэг тооны баданга хүдрийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 5,8 сая төгрөг бөгөөд 13 бодгалийн үнэлгээ 76,4 сая төгрөг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцвол 152,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхээс Б.Т, С.М нарыг бүлэглэн нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 13 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүн болох 152,8 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 загварын винтов буу 1 ширхэг, угсарч гагнасан гар хийцийн буу, сум, сүх, хутга зэргийг устгахыг Цагдаагийн байгууллагад даалгажээ.

Иргэн Т Ховд аймгийн нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан аргалийн түүхий эдийг худалдан авч, хадгалсан байна. Уг хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ховор амьтныг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол нэг тооны аргаль нь 22,2 сая төгрөг, хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцвол 44,4 сая төгрөгийн хохирол учирсан.

Шүүхээс А.Т- г нэн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол болох 44,4 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 39,5 сая төгрөгийг гаргуулж улсын болгохоор  шийдвэрлэсэн.

Иргэн Б  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг ашиглан, нэн ховор амьтны жагсаалтад орсон  хоёр шивэр молцог хандгайг тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар агнасан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрийн хувьд  нэг тооны шивэр молцог хандгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 19,7 сая төгрөг бөгөөд хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцвол нийт 78,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхээс М.Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол 78,8 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэсэн байна.



Нийтэлсэн огноо2026-07-09