1 WHY MONGOLIA SHOULD HOST THE NEXT TRUMP-KIM SUMMIT WWW.ASIAPACIFIC.CA PUBLISHED:2026/08/25      2 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      3 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      4 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      5 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      6 ADB LAUNCHES $92.6 MILLION FUND TO SUPPORT SUSTAINABLE AGRIBUSINESS IN MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/24      7 MONGOLIA’S RANGELANDS CAN BOUNCE BACK–IF THE LIVESTOCK MODEL CHANGES WWW.BLOGS.ADB.ORG PUBLISHED:2026/08/24      8 CHINA, ARAB COUNTRIES RELEASE PLAN FOR DESERTIFICATION CONTROL AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/24      9 RUSSIA EXPORTS GASOLINE TO ITS NEIGHBORS, WHILE SALES RESTRICTIONS ARE IN PLACE IN 58 REGIONS WWW.NEMOSKVA.NET PUBLISHED:2026/08/24      10 MOON JAE-IN TO SPEAK AT UN DESERTIFICATION CONFERENCE IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/08/24      Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     НИЙСЛЭЛД ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ 30 НОГООН ӨРТӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д 100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     Г.ДАМДИННЯМ: QR КОДООР ЦАГАА ЗАХИАЛААД ШАТАХУУНАА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ www.montsame.mn

Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, улмаар Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд багцлан 2027 онд багтаан олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газар төрийн өмчийн бодлогын шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг Франклин Тэмплтон компанитай Харилцан ойлголцлын хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Темплтон Ассет Менежмент компанийн Гүйцэтгэх захирал, Темплтон Глобал Инвестмэнтс компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Манраж Сехон нар гарын үсэг зурав. 

Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд гаргахаар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн 12 байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ хүрээнд Франклин Темплтон компани хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх үе шатны замын зураглалыг тодорхойлох зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа. 

Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн өмчит 108 компани үйл ажиллагаа явуулж, 60.7 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 60 их наяд төгрөгт хүрчээ. Эдгээр компанийн зарим нь стратегийн ач холбогдолтой, зарим нь зах зээлийн өрсөлдөөнд шууд оролцож байгаа ч нийт дүнгээрээ засаглал, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, олон улсын хөрөнгө оруулалтын бэлэн байдлын хувьд хангалттай түвшинд хүрээгүй байна.

Засгийн газар энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийг яаран хувьчлах бодлого баримтлахгүй. Харин төрийн өмчит компаниудыг эхлээд олон улсын аргачлалаар үнэлнэ. Засаглал, санхүү, үйл ажиллагааны бэлэн байдлыг нь сайжруулсны дараа дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр ажиллана. 

Franklin Templeton нь дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 75 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд 2026 оны тавдугаар сарын байдлаар 1.78 их наяд долларын хөрөнгө удирдаж байна. Тус компани Румын Улсад болон болон Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлд бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан туршлагатай гэдгийг ЗГХМОНХГ мэдээлэв.



Нийтэлсэн огноо2026-07-09