1 MONGOLIA'S EYEING LONDON, AGAIN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/11      2 CHINA BARS ITS TOP AI ENGINEERS FROM OVERSEAS TRAVEL AND STARTS A MASSIVE DATA CENTER BUILD OUT IN MONGOLIA, WHILE NVIDIA PARRIES BY MOBILIZING $500 BILLION IN AI FINANCING WWW.WCCFTECH.COM PUBLISHED:2026/08/11      3 ADB APPOINTS JOHN JUHYUN JEONG AS NEW COUNTRY DIRECTOR FOR MONGOLIA WWW.THEDIPLOMATICINSIGHT.COM PUBLISHED:2026/08/11      4 CONSTRUCTION UNDERWAY ON 22 FUEL STORAGE FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      5 SPECIAL PASSENGER TRANSPORT REGULATIONS TO BE IMPLEMENTED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      6 DEPUTY FOREIGN MINISTER RECEIVES COPY OF CREDENTIALS OF UK AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      7 MONGOLIA CONTINUES TO EXPERIENCE FUEL SHORTAGES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/11      8 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      9 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      10 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      А.АМАРТҮВШИН: 100 ХУВЬ ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД БОРЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Н.ТАВИНБЭХ НАРЫН ДӨРВӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ИНФЛЯЦ СҮҮЛИЙН ТАВАН САРД ХОЁР ДАХИН ӨСӨЖ, 13 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ГССҮТ: ДОЛООН САРЫН ХУГАЦААНД 1989 ХҮН СКҮҮТЕР, МОПЕДНЫ ОСЛООР БЭРТСЭН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     "ГАДНААС АВЧ БУЙ ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДОТООДДОО ХҮРЭН НҮҮРСЭЭР ҮЙЛДВЭРЛЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Г.ДАМДИННЯМ САЙДЫН САР БОЛГОНЫ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ, ОХУ-ААС 25 ХОНОГИЙ НӨӨЦТЭЙ ТЭНЦЭХ АИ-92 АВАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНООГООР ТЭРГҮҮЛСЭН СУРГУУЛИУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ www.news.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хүй долоон худагт болсон “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, зочид, наадамчин олонд баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр, НҮБ жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо.

“Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн орнуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэх  учиртайг хэллээ. Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг  өсөж арвижихийн ерөөлийг дахин дэвшүүллээ.

Энэ жил манай улсаас гадна дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүллээ. “Дэлхийн адууны өдөр”-өөр 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж, Монгол Улс бол дэлхийн адууны орон гэдгийг илэрхийлэн, адууны соёл, өв уламжлалыг сурталчлан таниуллаа. Мөн энэ үеэр хүчит бөхийн барилдаан, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан болж, 500 адуу хураан, морьтой болон явган уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зохион, морин циркийн үзүүлбэр толилууллаа.

“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.


 



Нийтэлсэн огноо2026-07-14