Т.Даваадалайгийн цагдан хорих хугацаа 12 хоногийн дараа дуусна www.eguur.mn
Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хоригдоод яг 48 хоног өнгөрч байна. Сүүлд зургаадугаар сарын 22-ны өдөр цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн учир цагдан хорио нь 12 хоногийн дараа дуусна.
Эргэн сануулахад, Т.Даваадалайг дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Цагалбарын хувьд, дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Үүний дараа зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн юм.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-07-10





