Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна www.news.mn
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Төслийн хүрээнд Монгол, Хятадын төмөр замын царигийн ялгааг харгалзаж, 1520 мм-ийн өргөн цариг, 1435 мм-ийн нарийн царигийн замыг зэрэгцүүлэн барьж, нийт 33.5 орчим километр үргэлжлэх дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил 2025 оны тавдугаар сард албан ёсоор эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар төмөр замын гүүрийн шон суурь, доод хөндлөн нуруу, тулгуурын их бие зэрэг замын доод бүтцийн ажлыг дуусгаад байгаа бөгөөд 2026 оны аравдугаар сард гүүрийн бүх дам нурууг угсарч, оны эцэс гэхэд дээд бүтцийн үе тавих буюу төмөр зам угсрах ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь 1956 онд Монгол, Хятад хоёр улсын хооронд Замын-Үүд, Эрээн чиглэлийн хил дамнасан анхны төмөр зам ашиглалтад орсноос хойш даруй 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр замын гарц юм. Тус төмөр зам нь Хятадын Ганцмод боомтоор хил нэвтэрч, Монголын Гашуунсухайт боомттой холбогдох бөгөөд талууд 2027 онд бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын холбогдолтой мэдээ, мэдээллийг хуваалцах албан ёсны сайт
Нийтэлсэн огноо2026-09-06





