1 WHO IS HAPPIER — MONGOLIA OR RUSSIA? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/06      2 PM UCHRAL URGES EFFECTIVE IMPLEMENTATION OF INTERIM TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/06      3 PRESIDENT KHURELSUKH RECEIVES MOTEGI TOSHIMITSU, JAPAN'S FOREIGN MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/06      4 140 MILLION TREES PLANTED UNDER MONGOLIA’S BILLION TREES NATIONAL MOVEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/06      5 VIET NAM SEEKS FRESH MOMENTUM FOR RELATIONS WITH ROK, MONGOLIA WWW.EN.QDND.VN PUBLISHED:2026/09/06      6 CHINA, RUSSIA, MONGOLIA HOLD BORDER DEFENSE COOPERATION 2026 JOINT EXERCISE WWW.ENG.CHINAMIL.COM.CN PUBLISHED:2026/09/06      7 NA PRESIDENT DEPARTS FOR OFFICIAL VISITS TO ROK, MONGOLIA WWW.EN.VIETNAMPLUS.VN/ PUBLISHED:2026/09/06      8 V. PUTIN: RUSSIAN-MONGOLIAN RELATIONS ARE CEMENTED BY THE BLOOD OF OUR ANCESTORS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/03      9 MONGOLIA’S PRESIDENT AT THE SCO SUMMIT WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/09/03      10 MONGOLIA, RUSSIA AGREE TO BOOST FUEL, ENERGY, INFRASTRUCTURE TIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      УБТЗ 2025 ОНД 33 САЯ ГАРУЙ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 8-14 ХУВЬ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     ОЮУ ТОЛГОЙГООС АВАХ 3 ИХ НАЯДЫН 2-ООР ДЦС БАРЬЖ, НЭГ ИХ НАЯДЫГ ИРГЭДЭД ТАРААНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     МОНГОЛ-ХЯТАДЫН АВТО ЗАМЫН БООМТУУДЫГ ТҮР ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     ГАШУУНСУХАЙТ БООМТТОЙ ХОЛБОХ ХЭСГИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/06     Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     МОНГОЛ-ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан. Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг.



Нийтэлсэн огноо2026-09-06