1 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      2 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      3 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      4 GOVERNMENT CUTS STAFFING AT STATE-OWNED ENTERPRISES BY 30% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      5 VIETNAMESE NATIONAL ASSEMBLY CHAIRMAN ARRIVES IN MONGOLIA FOR OFFICIAL VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      6 1% OF MONGOLIA'S POPULATION ARE FOREIGN NATIONALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/09      7 MONGOLIAN NATIONAL AUDIT OFFICE LAUNCHES AUDIT OF COP17 FUNDING AND EXPENDITURE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/09      8 UK-MONGOLIA B2B NETWORKING RECEPTION IN UB WITH THE BRITISH AMBASSADOR AND JOHN GROGAN MBCC WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/09/08      9 MONGOLIA'S NBFIS ARE HAVING THEIR BREAKOUT FUNDING RUN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/08      10 MONGOLIANS WAIT HOURS FOR FUEL AS RELIANCE ON RUSSIA BITES WWW.AFP.COM PUBLISHED:2026/09/08      СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     "COP17 ХУРАЛД ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ХУДАЛДАН АВАЛТАД ₮38,6 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     Б.НАЙДАЛАА: ОЮУ ТОЛГОЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ ДОТООДООС ХАНГАХ АЖЛЫГ ЗОРИУД УЛСТӨРЖҮҮЛЖ, ГАЦААЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ХУУРАМЧ ДОЛЛАРЫН ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН ГАДААДЫН 2 ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     БРИТАНИ-МОНГОЛЫН B2B ХҮЛЭЭН АВАЛТ/УУЛЗАЛТ: ИХ БРИТАНИ УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОН БРИТАНИ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЖОН ГРОГАН НАР ОРОЛЦОНО WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/08     COP17-ГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНД АУДИТ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08     ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ 2027 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сэлбэ ухаалаг хотод ундны усны зэс хоолой шугам угсарч байна www.gogo.mn

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм.

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж байна. 

Энэ нь оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай. 

Мөн механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан бөгөөд энэ нь Европын EN 1057 стандарттай уялдсан байна. 

Өөрөөр хэлбэл, EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглах оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог. Оёдолгүй зэс хоолой нь гагнаж нийлүүлсэн уртын оёдолгүй тул хоолойн бүтцийн жигд байдал сайн, даралт болон механик ачааллыг найдвартай даадаг. 

Мөн хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байхгүйгээс гадна зэврэлт, өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтайг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл онцоллоо.

ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ

Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Станцын эхний туршилт тохируулгыг энэ оны арван хоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөжээ. 

Энэхүү станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төв орчмын 5000 өрхийг дулаанаар хангах юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой. 

Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. 

Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна гэдгийг Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд онцоллоо.

СЭЛБЭ ХОТОД 3 СУРГУУЛЬ, 5 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж баригдана. Мөн 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барихаар төлөвлөжээ. Төслийн нийт талбайн 37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж барих бөгөөд энэ нь нэг айл өрхөд ногдох ногоон байгууламжийн хүртээмж ихтэй төсөл болж байна. Үүний үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол эхний ээлжид 1.4, хэтдээ 7.7 хувиар буурах судалгаа гарсан.

 



Нийтэлсэн огноо2026-09-09